Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ

Дэлхий Admin Today06 минутын өмнө284

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилга бүхий захидлыг Умард Солонгосын “Нодон синмун” төв сонины өнөөдрийн /2018.10.15/ дугаарт нийтэлсэн байна. 

Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан албан ёсны айлчлал хийхийг Монгол Улсын төрийн тэргүүн хүсчээ.

Монгол, БНАСАУ 1948 оны аравдугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон. Ким Жон Уны өвөө Ким Ир Сен Монгол Улсад айлчилж байжээ. Энэ талаар РИА Новости агентлаг мэдээлэв.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ