Байгалийн чулуу хилээр гаргах гэсэн өрчил илрүүлжээ

Нийгэм, Эдийн засаг Admin Today03 минутын өмнө232

Монгол Улсын хил, гаалиар БНХАУ руу хууль бусаар түүсэн байгалийн өнгөт чулуу гаргахыг оролдсон зөрчил гарсаар байна. Тодруулбал, 2017, 2018 онд гаалийн ажилтнууд байгалийн чулуу хилээр гаргахыг оролдсон 90 зөрчлийг илрүүлж, үйлдлийг таслан зогсоосон гэлээ.

Байгалийн чулууг ашиг олох зорилгоор урд хөршид гаргадаг бөгөөд ихэнх нь монгол иргэд байдаг аж. Эдгээр зөрчлийг илрүүлж, 595 кг чулууг хураажээ.

Чулууг иргэдээс худалдаж авдаг ченжүүдэд хуулиар оноох ял шийтгэл байхгүй учраас зөрчил гаргасан иргэнтэй  адилхан арга хэмжээ авч, 200 мянга хүртэл төгрөгөөр торгож, чулууг нь хурааж авдаг. Хураасан чулууг Монголд ашигладаггүй тул гаалийн байгууллагын агуулахад их хэмжээгээр хуримтлагдах болжээ. Зөвхөн Өмнөговь аймгийн Шивээ-Овоогийн гаалийн байгууллагад гэхэд 5.2 тонн байгалийн өнгөт чулуу хадгалагдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Байгалийн чулуу хилээр гаргах гэсэн өрчил илрүүлжээ