Замын шар тэмдэглэгээний ажил хэвийн үргэлжилж байна

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-16 10:36:21146

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнга ачаалалтай байдаг уулзваруудад “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ хийх ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байна. Эхний ээлжинд “Цэцэг" төв, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв, МУБИС болон Төв музейн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээг хийхээр төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар “Цэцэг” төв, МУБИС-ийн уулзварт хийж дуусаад байна.

“Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоо¬чид торгууль оногдуулах, уулзварт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэх аж.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

141
2018-10-16 10:45:52

Саппоро болон драгоны 4 замын уулзваруудад тавиад өгөөч. хэсэг бүлэг тэнэг хүмүүсээс болоод Драгоны уулзвар арай л болох юм аа. 2 минут хэмнэх гээд 20-30 минут гацаах үе ч байхын. Мөн 21-р хороооллын содонгийн автобусны буудалд хувь тэрэг болон микронууд зогсоод дипогоос 21-ийн буудал орох гэж бараг

Замын шар тэмдэглэгээний ажил хэвийн үргэлжилж байна