Цагдаагийн алба хаагчид дээрэм, хулгайн гэмт хэргүүдийг шуурхай илрүүллээ

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-16 11:34:15327

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Мөнх-Очир, цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Ганбаатар нар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүллээ.

Алба хаагчдыг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Бага насны хүүхдийг дээрэмдлээ” гэх дуудлага 16 минутын зайтай хоёр удаа ирсэн бөгөөд дуудлагын дагуу түргэн шуурхай, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж хэргийг илрүүлсэн байна.

Мөн Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өглөө 07:00 цагийн орчимд иргэн М нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлаас нийтийн тээврээр үйлчлүүлэх гэж байгаад "Лжи-Ви" гар утсаа алдсаныг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд суух 35 настай, эрэгтэй Х гэгч нь хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж байна.

Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэж байна.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Цагдаагийн алба хаагчид дээрэм, хулгайн гэмт хэргүүдийг шуурхай илрүүллээ