Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-16 12:22:25300

БНСУ-ын Сугчу хотноо 10 дугаар сарын 04-08-нд морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн оролцсон манай баг Grand Prix аваргын цомын эзнээр тодров.

Тус тэмцээнд Англи, АНУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Казахстан, Герман зэрэг олон орны тамирчид авхаалж, самбаагаа сорьсон юм. Харин Монгол Улсыг төлөөлж "Хан Монгол" морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүүгээр ахлуулсан Э.Эрдэнэ, П. Пүрэв-Очир, О.Түмэнбаяр гэсэн тамирчид оролцжээ.




Тэмцээний үеэр БНСУ-д хар салхи  дэгдэж, салхитай, тэмцээний зам хальтиргаатай зэрэг хүнд нөхцөлд болсон ч манай тамирчид амжилттай оролцож, 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв. Багийн тамирчин Э.Эрдэнэ ганцаарчилсан төрөлд 1 алт, 1 мөнгө, багийн төрөлд 1 мөнгөн медаль хүртсэнээс гадна Grand Prix аваргын цомыг багтаа авчирлаа. 

П.Пүрэв-Очир ганцаарчилсан төрөлд хүрэл медаль, багийн төрөлд мөн хүрэл медаль хүртсэн бол О.Түмэнбаяр багийн төрлөөр мөнгөн медалийн эзэн боллоо.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin
2018-10-17 16:10:31

Ямар мундаг юм бэ баяр хүргэе. Морьтой Монголчууд тэгэлгүй яахав. Гоё мэдээ байна аа.

Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ