Жижигхэн хөхтэй гээд ажилд авахаас татгалзжээ

Энтертайнмент Admin Today2018-10-24 09:24:37368
Их Британийн телевизийн хөтлөгч Кэрол Вордерман хангалттай том хөхгүй учраас өөрийг нь ажилд аваагүй талаар ярьжээ. Countdown шоуны амжилттай хөтлөгч тэрээр ажлын гараагаа эхлүүлж байхдаа байнга хавчин гадуурхагддаг байсан гэдгээ өгүүлэв. 

Нэг удаа ВВС телевизийн сувгийн ажилтан өөрт нь хэтэрхий жижигхэн хөхтэй учраас ирээдүй байхгүй гэж даапаалж байсан гэнэ. ХХ зууны сүүл үед телевизийн салбарт ажилладаг эмэгтэйчүүд эрчүүдийн зүгээс байнга дарамтад ордог байсныг Вордерман ярьсан юм. 26 жил Их Британийн Countdown шоуны хөтлөгчөөр ажилласан 57 настай Кэрол одоо л нэг юм өөрийн хүссэнээр хувцаслах боломжтой болсон гэнэ шүү. 

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Жижигхэн хөхтэй гээд ажилд авахаас татгалзжээ