Монголчууд өөрийгөө цэнэглэдэг автомашин бүтээв

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-24 09:27:48154

БНХАУ-ын Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи" Олон улсын үзэсгэлэн энэ сарын 18-21-ний өдрүүдэд болсон байна. Энэ үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын 2500 гаруй шинэ технологи бүхий машин тавигдсан байна. 

Энэ үзэсгэлэн яармагт Монгол Улсыг төлөөлөн "Билиг" Дээд сургуулийн дэргэдэх "Билиг" эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон өөрсдийн зохион бүтээсэн "SALVO буюу АЯНГАН МОТОР" нэртэй цахилгаан мотор бүхий машинтайгаар анх удаа оролцлоо. 

Уг машин нь өөрөө өөрийгөө цэнэглээд явдаг гаднаас ямар нэгэн цахилгаанаар цэнэглүүлэхгүй, өндөр үнэтэй батарей хэрэглэхгүй хамгийн энгийн гэдгээрээ шалгарч Бээжингийн ОУ-ын наадмын тэргүүн шагналын ЭЗЭН болж чадлаа. Ирээдүйд автомашиний дэлхийн чиг хандлагыг Монголчууд тодорхойлж ч магадгүй үйл явдал болсон байна.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Монголчууд өөрийгөө цэнэглэдэг автомашин бүтээв