АТГ-ын ажлын хэсгүүдийн хоёр дахь ээлж орон нутагт ажиллаж эхэллээ

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-11-05 14:44:07257

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүдийн хоёр дахь ээлж өнөөдрөөс зарим аймагт ажиллаж эхэллээ. Ажлын хэсгүүд авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдалтай танилцах, Зөвлөмжийн биелэлтийн явцыг шалган туслах, 2018 оны худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, явц байдал, үр дүнг Үндэсний Аудитын газрын мэргэжилтнүүдтэй хамтран шалгах, аймгийн Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаатай танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, шалгах, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор ажиллах юм.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг Орхон, Хөвсгөл, Архангай аймагт ажиллах бол Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаярын ахалсан ажлын хэсэг Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт ажиллана. Харин Ховд, Баян-Өлгий, Увс аймагт Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир тэргүүтэй баг ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн жил 21 аймагт ажиллахдаа илрүүлсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт Зөвлөмж хүргүүлсэн бөгөөд энэ удаад уг Зөвлөмжийн биелэлтийг шалгах, хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны явц байдлыг хянан шалгах нь томилолтын нэгэн гол зорилго юм.

Орон нутагт ажиллаж байгаа ажлын хэсгүүдийн мэдээллийг тухай бүр хүргэж байх болно.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ЗОЧИН
01 цаг 40 минутын өмнө

ХӨТӨЧ ХУЦААД БАЙ??ЭДНЫ ХООЛНЫ МӨНГӨ ЮУЧ БИШ?? ТӨСӨВӨӨ ОЛЖ АВАХ ГЭЖ ЯАВНАДАА?

ЗОЧИН
01 цаг 42 минутын өмнө

ИДЭРЦОГОО,,,ОРХОН АЙМГИЙН АСУУДЛЫГ МАШ НАРЫН ШАЛГАХ ХЭРЖЭГТЭЙ ШҮҮ??? 4р МИКРЫН ӨРХИЙН ЭМНЭЛЭГ,,БСГ СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР,,,ГЭЭД МАШИНЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ? ӨӨРСДӨӨ ТЭНДЭР НЭРЭЭР ХУВДАА ЗАВШДАГ ЮМАА???

ХӨТӨЧ
2018-11-06 11:01:14

УЛСЫН ТӨСӨВ ҮРСЭН ХЭРЭГГҮЙ АЖЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ

АТГ-ын ажлын хэсгүүдийн хоёр дахь ээлж орон нутагт ажиллаж эхэллээ