Энэ жил "Чингис хаан" одонгийн эзнийг шинээр тодруулахгүй

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-11-05 14:52:32460

Их эзэн Чингис хаан мэндэлсний ойг  тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос эхлэлтэй.

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг 2005 оноос өнөөдрийг хүртэл нийт 10 хүн хүртээд байгаа. Үүнд:

2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат

2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нарыг шагнаж 2007, 2008 онд тасарчээ.

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,

2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж,

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,

2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,

2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,

2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,

2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар

2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр нар энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

"Чингис хаан" одонгийн эзэнд Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгодог бөгөөд “Чингис хаан” одонт эрхэм нь “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж оролцдог.

Мөн тэдэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгдөг байна. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй байдаг аж.

Харин энэ жилийн хувьд "Чингис хаан" одонгийн эзнийг тодруулахгүйгээр өнжих шийдвэрийг гаргасан байна.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин
Өчигдөр

Эдний 2-3 аас бусад нь хулгайчид шүү дээ...

зочин
Өчигдөр

Улс нь төрийн хямрал, өрийн дарамтанд орж ядуураад байхад юун Чингисийн одон. Одон зүүгээд амьдрал дээшлэх юм биш. Чингисийн одонт улс төрчид улс орныг сульдуулсаны төлөө одон хүртэж байгаа юм уу.

zochin
2018-11-11 14:26:04

Өнөөдөр нэгдээрэй, бэлэн мөнгө авах! ЦАЛИН 300$ сар бүр олгоно http://StartWeeklyJob.com/?userid=90370 энэ линкээр орж бүртгүүлнүү.

zochin
2018-11-11 14:24:37

Бид өөрсдийн хэрэглэгч, гишүүдийн ашиг тусыг хүртэх шууд орлого олох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цорын ганц хамгийн хялбар үйлчилгээ юм. Манай мэргэжилтнүүд онлайнаар илүү их орлого олоход хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Өнөөдөр нэгдээрэй, бэлэн мөнгө авах! ЦАЛИН 300$ сар бүр олгоно http://StartWeeklyJob

Энэ жил "Чингис хаан" одонгийн эзнийг шинээр тодруулахгүй