Увсынхан бөх, харваачдаа 110 сая төгрөг, байр, машин бэлэглэж баярхав...

Нийгэм, Эдийн засаг 2018-07-26 03:41:1510781

Улсын баяр наадмын шөвгийн дөрвөн бөхийн бай мөнгөн шагнал, чимэгийн үнэмлэхийг өчигдөр Уяачдын наадмын үеэр Хүй долоо худагт гардуулан өгсөн билээ. Уламжлал ёсоороо түрүү бөхөд 15 сая төгрөг өгсөн бол үзүүрлэсэн бөхөд 10 сая, шөвгөрсөн хоёрт долоо сая төгрөгийг тус бүр өгсөн бөгөөд мөн бөхийн чимэгүүдийг гардуулан өгсөн юм.

Түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд мөн нутгийн зөвлөлийнхөн нь шагнал, урамшууллаа гардуулсан юм. Хэзээний л бөхчүүддээ мөнгө, хөрөнгийг цацах шиг болдог Увс аймгийн нутгийн зөвлөлийнхөн шинэхэн аварга Н.Батсуурьдаа "Nissan"-ны хамгийн сүүлийн загвар болох "QХ80" автомашин, дөрвөн өрөө байр бэлэглэв.

Түүнчлэн Увс аймгийн нутгийн зөвлөлөөс 40 сумнаас 37 онож түрүүлэн "Даян мэргэн" болсон Увс аймгийн Тэс сумын уугуул, "Алдар ЖЕМ" багийн харваач Монгол Улсын мэргэн Дамирангийн Норжмаад 10 сая төгрөг, шөвгийн дөрөвт үлдсэн С.Мөнхбат аваргадаа 50 сая, мөн Сэлэнгэ нутгийнх хэдий ч "Увс нуур" галд бэлтгэлээ базаадаг Н.Жаргалбаярт 50 сая төгрөгийн шагнал өгч бэл бэнчингээ гайхуулаад авав.

Шинэхэн аварга Н.Батсуурь 11 өрөө хаустай болов...

Үзүүр түрүү булаацалдсан Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Ажнай" групп, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн бөх улсын аварга Ч.Санжаадамбад Архангай аймгийн "Бөх билэгт" дэвжээний хамт олон хоёр өрөө байр бэлэглэсэн юм.

Увс аймгийн Ховд сумын харьяат, "Хемон констракшн" ХХК, "ТЭЦ-3" ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх Н.Батсуурьт "Хемон констракшн" ХХК-аас "Sunshine garden" хороололд 11 өрөө хаус бэлэглэв. Ийн шинэхэн аварга нэг дор хоёр ч байр, хаустай болоод амжив.

Бэлтгэсэн:С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин
Өчигдөр

Одоо энэ эцэсгүй тэнэгрэлээ зосоохгүй бол Монгол улс баларлаа таминээ

Зочин
Өчигдөр

Одоо энэ эцэсгүй тэнэгрэлээ зосоохгүй бол Монгол улс баларлаа таминээ

Иргэн
Өчигдөр

Чойжилсүрэн, Нямдорж мэтийн малуудад Увсын сумдын сургуулиудын хүүхдүүд унших номгүй, сургууль цэцэрлэг хүрэлцээгүй байгааг бодох сэтгэл алга уу?

зочин
Өчигдөр

Татвар төлөгчидийн мөнгийг нэг иймэрхүү маягаар угаагаад л дуусах нь тэр дээ

зочин
Өчигдөр

Төсвийн мөнгө гэж юу байхав . Мэдээж Татвар төлөгч та бидний мөнгөөр л хүүдэгнэж байгаа байхгүй юу даа Мэдэхгүй байна уу

Зочин
Өчигдөр

Увсынхан Сангийн яам, Монгол банк, БОАЖЯ, Хууль зүйн яамаас эхлэээд цахилгаан дулаан эрчим хүч, гааль барилга гэээд монголын аль өөдтэй өнгөтэй үнэтэй олон салбар дээр сүргээрээ суусан байгаа биз дэ

Зочин
Өчигдөр

Улсын бүх эд хөрөнгө дээр эзэн сууцгаасан увсыхан баярхахаас яаах билэээ дэээ

Зочин
Уржигдар

БИеийн хүчтэйд нь биш оюуны бядтайд нь энэ их шагналийн 50%-тай тэнцэх шагналыг өгөөд байхад л бид хөгжинө хүмүүс оюуны зүйл рүү хошуурдаг болно. тэгэхгүй бол одоо бөх, дуучин гэх мэт хэрэггүй нөхдүүдийг дэмжээд байхаар залуучууд тэг чиг рүү хошуурцгаагаад байх юм даа.

Зочин
Уржигдар

Түрүүлсэн мэргэн харваачдаа 10сая, шөвгөрсөн бөхдөө 50сая! Миний эх орон хөгждөггүйн учир энэ болой!

Zochin
Уржигдар

Ulsad heden tugrugiin tatvar tuluvooo? Avarga hun shudarga tuluh bailgui deee!!!

Увсынхан бөх, харваачдаа 110 сая төгрөг, байр, машин бэлэглэж баярхав...