МУГЖ Г.Ариунбаатар Буриадын театраас хөөгдлөө

Урлаг, Спорт Admin Today2018-09-29 18:16:147489

Эх орныхоо нэрийг дэлхийн урлагийн тайзнаа дархалж, тамгалсан МУГЖ Г.Ариунбаатарыг Буриадын театр хөөсөн тухай базаахгүй мэдээг эрхэм дуучин өөрөө цахим хуудсаараа дамжуулан олонд мэдэгджээ.

Тодруулбал тэрбээр "Өнөөдөр Буриадын театраа орхиж байна.  Глава-н орж ирээд биднийг бараг л хөөлөө. Монголчуудыг ажиллуулахгүй гэнэ. За бид ч яахав. Соёлын сайд нь Дарим багшийн минь буруутгаж бас л театраас гаргалаа. Жалга дов гэж... Бага бол бага л гэлтэй. Багшаа л өрөвдөж байна" хэмээн твиттер хуудаснаа жиргэсэн бол "Нүүр ном"-доо ч бас ийм пост оруулжээ...

Хорин гуравхан насандаа МУГЖ хэмээх эрхэм цолыг хүртэж, 2016 онд Чингис хаан одонгоор шагнуулсан түүнийг дэлхий мэднэ. ЦЕГ-ын "Сүлд" чуулгад дуучнаар ажиллаж байгаад урилгаар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт, улмаар Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллах болсон тэрээр Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд түрүүлж, мэргэжлийн дуурийн дуулаачдын "ВВС Cardiff singer of the world" уралдааны болор цомыг хүртсэн чадалтай дуучин гэдгийг олон хүн мэдэх биз ээ...

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

монгол минь газар нутаг өргөн ч з ханг сая чадал чансаатай хүн дэндүү олон багатаах газар хомс учраас л элгэн гаралт буриадыг зорио л доо.яахав болно доо монголдоо хүрээд л ирнэ биз ээ.
2018-10-02 11:00:37

монгол түмэн

гг
2018-10-02 08:20:44

Хөөгдсөн юм ердөө алга, орчуулгаа зөв хийлгэ, нийтлэлийхээ нэрийг бас зөв өгч бай, сэтгүүлч нэртэй хүний оронцог оо

Oogii
2018-09-30 01:34:58

Монголд байх газаргүй юм шиг үхсэнээ хийж Буриадад очсийм.адаг сүүлд нь хөөгдөж шившиглэгдээд...

Kkk
2018-09-29 22:43:19

Za bolidoo uuruul darga solibol garna geel garch bgaan bnleeshdee yund sur bolgood bgaan mundag ym bol Mongoldoo duulaachee haa hamaatai jijig buriadad gologdson shilegdsendee tulj bhaas

K
2018-09-29 22:40:33

Kk

Khurelee
2018-09-29 19:52:15

G.Ariunbaatar mundag duuchin. Ter udakhgui Ikh Teatrt duulna aa...

Khurelee
2018-09-29 19:42:18

G.Ariunbaatar mundag duuchin. Ter udakhgui Ikh Teatrt duulna aa...

МУГЖ Г.Ариунбаатар Буриадын театраас хөөгдлөө