КАЗАХСТАН УЛС БАЯН-ӨЛГИЙД 500 МЯНГАН ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-10 09:28:00166

Казахстаны Засгийн газрын 2018 оны 10-р сарын 5-ны өдрийн тогтоолоор Монгол Улсад 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүллээ гэж ИПС "Әділет" сайт мэдээллээ. Казахстаны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр  "Энэхүү тусламж нь хоёр улсын найрамдал, ах дүүгийн харилцааг илтгэн харуулж байгаа" гэнэ. Тусламжийн мөнгө өнгөрсөн зун үерт нэрвэгдсэн Баян-Өлгий аймгийн сэргээн босголтод зарцуулагдах юм. Баян-Өлгий аймагт долоодугаар сарын 14-18-нд үер болж, нийт 20 тэрбум төгрөгийн хохирол учирсан билээ.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

КАЗАХСТАН УЛС БАЯН-ӨЛГИЙД 500 МЯНГАН ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ