Гүйцэтгэлийн шалгалт хийжээ

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-10 11:00:29145

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өлгий-Цагааннуур чиглэлийн 40 км авто замын ашиглалтын явцад илэрсэн алдаа дутагдлыг арилгуулах талаар гүйцэтгэгч “Алтайн зам” компанид албан шаардлага хүргүүлсэн. Улмаар албан шаардлагын дагуу алдаа дутагдлыг арилгасан эсэх, авто замын арчлалт хамгаалалт, засварын ажлыг норм, стандартын дагуу гүйцэтгэсэн эсэхэд гүйцэтгэлийн шалгалт хийжээ.

 Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын хүрээнд зохиогдож буй "Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо" аяны хүрээнд тус аймгийн Цагааннуур боомтоор ипмортлогдож буй хүнс, хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго, тээвэрлэлтийн байдалд хяналт хийж аж ахуйн нэгжид зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Гүйцэтгэлийн шалгалт хийжээ