Эрээнд хүүхдээ үлдээсэн эцэг эхийг эрэн сурвалжилж байна

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-10 12:24:1286

БНХАУ-ын Эрээн хотод эцэг, эх асран хамгаалагч нь тухайн байрлаж байсан зочид буудлынхаа төлбөрийг төлөлгүйгээр бичиг баримтаа барьцаанд нь үлдээж, хүүгээ орхиод ор сураггүй алга болсон хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан талаар мэдээлсэн билээ. 

Мөн өнгөрсөн зургадугаар сард охиноо хараа хяналтгүйгээр хоёр сар орчим үлдээсний улмаас өсвөр насны охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол ч гарчээ. Урд хөршид барьцаанд үлдсэн гурван хүүхдийг эх оронд нь авчрахын тулд ГБХЗХГ-аас тодорхой зардал гаргасан талаар мэдээлэл өгсөн юм. Мөн зочид буудалд барьцаанд үлдсэн хүүхдийн төлбөрт 3,5 сая төгрөг төлж байж хүүг авчирчээ.

Авчирсан хүүхдүүдийн биеийн байдал хэвийн, нөхөн сэргээх эмчилгээнд явуулж, сургуульд оруулсан талаар эх сурвалж хэлэв. Хүчирхийлэлд өртсөн охины эцэг эхийн сургийг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна. Охины хэлснээр монгол ээж, хятад аавтай бөгөөд ээж нь Баянзүрх дүүргийн харьяат юм байна. Уг хэргийг Дорноговь аймгийн ГБХЗХГ, Нийслэлийн ГБХЗХГ-тай хамтран хүүгийн нөхцөл байдлыг тодруулах, ар гэрийнхнийг нь олж тогтоох ажил хийж байгаа аж. 

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Эрээнд хүүхдээ үлдээсэн эцэг эхийг эрэн сурвалжилж байна