Мисс Т. Батцэцэг бол сайн ажилтан

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-10 13:34:401258

Мисс Батцэцэг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтэн болсон гэсэн шуугиан сошиал орчинд тархсан.  Энэ талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Цэрэнлхамаас торууллаа.

- Т. Батцэцэг танай ажилтан мөн үү? Хэзээ томилогдсон бэ? 

- Т. Батцэцэг  манайд Захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажилд ороод жил шахам болох гэж байгаа. 2018 оны дөрөвдүгээр сарын 12-нд  тухайн албан тушаалд томилогдсон. Ажлын байрны тодорхойлтонд нийцсэн, шаардлага хангасан мэргэжилтэн. Манай үндсэн ажилтан мөн. Гэхдээ одоогоор  тэмцээн уралдаанд оролцох гээд цалингүй 10 хоногийн чөлөө авсан байгаа.

-Ямар  тэмцээнд оролцох гэж явсан бэ?

-Хувь хүний өөрийнх нь асуудал учраас энэ талаар хэлэх боломжгүй.

- Өмнө нь төрийн албанд ажиллаж байсан уу, ажлын туршлагын хувьд?

- Ер нь бол  төрийн албанд ажиллаж байгаагүй. Гэхдээ төрийн удирдлага мэргэжлээр төгссөн менежерээр суралцсан юм билээ.


-Төрийн албаны тухай хуулиар төрийн албанд ажиллаж байсан туршлагатай хүн ахлах мэргэжилтэн болох ёстой юу? 

- Манайх  төрийн захиргааны чиг үүрэгтэй биш төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар. Энэ үүднээс манайх  ажлын байранд хүн авахдаа  Хөдөлмөрийн хуулиар, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаг, төрийн албаны хуулиар зохицуулдаггүй юм. Тийм болохоор бид дотоодоо ажилтнаа шалгаруулж авах  цензуртай. Тэр цензурт нийцсэн хүнээ л ажилд авдаг. Ахлах мэргэжилтэн Т. Батцэцэг нь  МУИС-ийг 2009-2013 онд эдийн засагч мэргэжлээр төгсч, 2013- 2016 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежерээр мэргэшин төгссөн.  Мөн Удирдлагын академийг 2016 – 2017 онд магистр, төрийн захиргааны менежерээр төгссөн сайн боловсон хүчин юм.

-Т. Батцэцэгийг томилсон тушаал шийдвэр,намтар түүхийг үзэж болох уу?

-Хувь хүний эрхийг зөрчиж энэ бүхнийг өгөх (Б.Батцэцэгийг ахлах мэргэжилтнээр томилсон тушаалыг хальт харуулав) боломжгүй.

Гэрэг.мн

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

гн
2018-10-11 09:18:17

салтаагаараа сайн ажил хийнэ дээ

bi
2018-10-10 13:45:43

Мисс хүн ажил хийж болохгүй юу Манайхан арай л юм аа

Мисс Т. Батцэцэг бол сайн ажилтан