АВЛИГА АВСАН ЗАСАГ ДАРГЫН ЦАЛИНГ ХАСЧЭЭ

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-11 10:27:111119

Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан нь сонирхлын зөрчлийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчиж иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэж АТГ мэдээлсэн. Энэ заалт нь "Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна".

Хандивтай холбоотой аль ч заалтыг зөрчсөн этгээдэд уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь зааснаар албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэх ёстой юм. Сумын Засаг даргын хувьд албан тушаал бууруулах гэдэг нь үндсэндээ ажлаас чөлөөлнө гэсэн үг. Гэтэл цалингийн хэмжээг бууруулахаар аймгийн Засаг дарга нь шийдвэрлэжээ.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

АВЛИГА АВСАН ЗАСАГ ДАРГЫН ЦАЛИНГ ХАСЧЭЭ