Кэни Уэст Д.Трампыг зодох шахжээ

Дэлхий Admin Today2018-10-12 10:20:15807

Өчигдөр рэп од Кэни Уэст Цагаан ордонд зочилж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай үдийн зоог барих төлөвлөгөөтэй байсан юм. Тэрбээр Трампыг сонгогдсон цагаас эхлэн дэмжиж байгаагаа янз бүрээр илэрхийлж байсан. Үдийн зоогноос өмнө тэр зууван танхимд Трамптай уулзахдаа жинхэнэ рэп урлагийг үзүүлжээ.

Уэст уг нь Африк гаралтай Америкчуудын ажил эрхлэлт, Чикаго хотын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар санал солилцох ёстой байв. Гэтэл тэр энэ хүрээнээс хальж, Трампад ярих боломж олголгүй, маш олон сэдвээр тасралтгүй ярьсан байна. Уэст ярих үеэрээ ширээ алгадаж, хараалын үг хэд хэдэн удаа хэлж, Трампыг тэвэрч, түүнд хайртайгаа илэрхийлсэн юм.

Уэст ажил эрхлэлт, үндсэн хуулийн 13 дугаар нэмэлт (боолчлохыг хориглосон ч шоронд албадан хөдөлмөрлүүлэхийг зөвшөөрсөн), өөрт тохиолдсон сэтгэцийн эмгэг, АНУ-ын энтертайнмэнт экспорт, Хятад улс АНУ-ыг “хулхидаж” байгаа тухай ярьжээ.

Түүнээс сэтгүүлчид Трампын арьс өнгөний үзлийн талаар асуухад “Хар арьстнууд бид өөрсдөө хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. Цагдаа нараас илүү бид өөрсдийгөө алж хядаж байна” хэмээн хариулсан юм. Josh Marshall ✔ @joshtpm Kanye decries “trap door of the 13th amendment” and how his sleep disorder was diagnosed as bipolar disorder. 1:29 AM – Oct 12, 2018 145 160 people are talking about this Twitter Ads info and privacy Тэр бас Трампын MAGA (Make America Great Again) бодлогыг магтаж, үүнээс урам авсны дүнд Apple-тай хамтран устөрөгчөөр нисдэг онгоц бүтээх талаар ярилцаж байгаагаа хэлж, уг онгоцныхоо зургийг үзүүлэхээр iPhone утсаа нээсэн байна.

Ингэхдээ тэр маш олон камерны өмнө гар утасныхаа нууц кодыг дэлгэж орхижээ. Уэст ердөө 0-ийг дараалан дараад гар утсаа нээсэн юм. Рэп одын илтгэлийг Трамп анхааралтай сонсож, үе үе толгой дохиж байв. Харин Трампын охин Иванка уулзалтын турш нүүрэндээ ямар ч хувирал үзүүлээгүй бол түүний нөхөр Жаред Кушнер нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулж суусан тухай Цагаан ордонд байсан сэтгүүлчид мэдээлжээ.

dfbcac_trump_west_1_x974 Кэни Уэст  Д.Трамптай уулзах үеэр ширээ алгадаж, хараалын үг хэд хэдэн удаа хэлжээ

608261_trump_west_2_x974 Кэни Уэст  Д.Трамптай уулзах үеэр ширээ алгадаж, хараалын үг хэд хэдэн удаа хэлжээ

 

Эх сурвалж: Quartz

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Кэни Уэст Д.Трампыг зодох шахжээ