Эрчим хүчний экс сайд “Эрдэнэс Монгол” -ын суудлаасаа мултрах уу...

Улс төр Admin Today2018-10-17 08:35:392102

Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдэх гэж бас багагүй хэл ам болж байсныг олон хүн санаж байгаа болов уу. Тэднээс хамгийн их олны анхаарлыг татсан нь Эрчим хүчний сайдын томилгоо байсан. Тодруулбал эхлээд Эрчим хүчний сайдад Т.Энхтайваныг нэр зүтгүүлсэн. Гэвч мань хүнийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн буцаасан. Үүний дараа Ц.Цэнгэлийг нэр дэвшүүлсэн ч мөн л АТГ хүлээж аваагүй. Харин эцэст нь МАН-ын бүлэг хуралдаж П.Ганхүүд Эрчим хүчний яамыг хариуцуулсан юм. Ийн олны танил бус, Саарал ордны сандал суудлын эзэн биш нөхөр тус яамны сайд болсон түүхтэй.

Мань хүний хувьд 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгссөн. Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан, Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй, Түлш, эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний газрын орлогч даргаар ажиллаж байсан нэгэн гэдэг. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноор угаас түмэнд танигдаагүй түүний сураг бүр алдарсан гэхэд болно. Ийн хэсэгтээ нам гүм байсан тэрбээр өнгөрсөн хавар гэнэтхэн л "Эрдэнэс Монгол" ХХК-ийн даргаар томилогдчихсон.

Тодруулбал "Эрдэнэс Монгол" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл 2018 оны 5 сарын 18-ны өдөр хуралдаж, компанийн захирал Ц.Түмэнцогтыг чөлөөлж, Эрчим хүчний сайд асан Д.Ганхүүг шинээр томилсон юм.

Ийн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн даргаар томилогдоод ердөө дөрөвхөн сарын нүүрийг үзэж буй П.Ганхүүг ажилчдынхаа тоо нэмсэнээс болж компанид нэмэлт зардал үүсгэсэн хэмээх үндслэлээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс шалгах ажлын хэсэг гарч, түүнд хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсныг баттай эх сурвалж хэллээ.

Экс сайд П.Ганхүү нь  "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани болох Эрдэнэс Таван толгойг харьяанаасаа тавьж Уул уурхайн яаманд алдсан нь түүний муу ажиллаж байгаагийн нэг жишээ юм гэдгийг эх сурвалж хэлж байна. Түүнээс гадна П.Ганхүү даргаар томилогдсоноосоо хойш таван сар болж байхад гарын 10 хуруунд багтахаар цөөхөн удаа үүрэгт ажилдаа ирсэн. Түүнчлэн ТУЗ-ийн гишүүдийн хэнтэй нь ч зөвшилцөж, ярилцалгүйгээр  өөрийн хүмүүсээ ажилд оруулдаг.Мөн
П.Ганхүүг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн даргаар томилогдсоноосоо хойш хардлага төрүүлэх, бүрхэг ажиллагаанууд идэвхижиж байгааг ажилчид нь мэр сэр ярих болжээ. Тиймээс энэ байдал хэвээр үргэлжлэх юм бол П.Ганхүүг чөлөөлнө эсвэл АТГ-т өгч шалгуулна гэдгийг  эх сурвалж мэдээллээ.


Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin
Уржигдар

meregjliin bus hkun. T.Enhktaiban l EX nii udirdahk gazar, said bolood olj irsen, hkudal diplom bichsen bna

Эрчим
2018-10-17 22:09:58

Энэ хүн эрчим хүчний мэргэжлийн хүн биш гэсэн шүү.эрчим хүчний эдийн засагч лав биш. Хувийн сургууль тийм мэргэжлээр төгсгөдөггүй.

111
2018-10-17 14:33:42

мэддэг юм тун маруухандаа эрчим хүчний мэргэжлийн хувьд онолын ямарч ойлголт байхгүйдээ тэгээд эрчим хүчний яаэм толгойлоод том том юм яриад байдаг энэ бол өнөөдөр манай улсын авилга татаас түлхээсээр ямарч юм бүр огт мэддэггүй юмаа ч хийж болдог гэдгийн баталгаа ганхүү болж байна даа

Зочин
2018-10-17 14:17:44

Та нар муу яадын.

АХ
2018-10-17 12:47:40

ЭНЭ ГАНХҮҮ 1997 ОНД ШИНЖЭЭЧ-21 ГЭДЭГ СУРГУУЛИЙГ ТӨГССӨН ЗАЛУУ ШҮҮ ДЭЭ. ЯАГААД МУИС ТӨГССӨН ГЭЖ ХУДЛАА НАМТАР БИЧЭЭД БАЙГАА ЮМ БЭ? МОНГОЛ ЖИЖИГХЭН ШҮҮ ДЭЭ. ҮНЭНЭЭР НЬ Л БИЧЭЭЧ.

EH yam
2018-10-17 12:38:48

Gankhuu Erchim huchnii saidaar idevhitei, erchtei sain ajillasan.

NAMD TYI CH XAMAAGYI
2018-10-17 11:12:06

ERDENEBATIIN NAMD BAISAN

NAMD TYI CH XAMAAGYI
2018-10-17 11:12:06

ERDENEBATIIN NAMD BAISAN

NAMD TYI CH XAMAAGYI
2018-10-17 11:12:05

ERDENEBATIIN NAMD BAISAN

NAMD TYI CH XAMAAGYI
2018-10-17 11:12:05

ERDENEBATIIN NAMD BAISAN

Зочин
2018-10-17 10:32:41

Ганхүү мундаг залуу, чадвартай, бас жинхэнэ эр хүн!

Иэгөао
2018-10-17 10:17:39

#МОНГОЛЧУУД ХОНЬ ШИГ ХҮЛЦЭНГҮЙ, БООЛ МЭТ ХУЛЧГАР ТУЛ МОНГОЛЫН ЭСРЭГ ОЛОН ҮЙЛДЭЛ ХИЙСЭН Ц.ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛДЫН ХҮҮХДҮҮД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БИДНИЙГ ЗАХИРАХААР УЛС ТӨР ЛҮҮ ОРЦГООЖЭЭ! Оюутолгой ордын батлагдсан нөөц. Дэлхийн зах зээлийн ханшаар. 1. Зэс 44 сая тонн × 6500$=286 тэрбум 2. Алт 1800 тонн

Uhvgkk
2018-10-17 09:59:26

ТӨР ХҮЧТЭЙ БОЛ УЛС ХҮЧТЭЙ БАЙДАГ ГЭДГИЙГ ХӨГЖИЖ ТЭРГҮҮЛЖ БАЙГАА ОРНУУД ХАРУУЛЖ БАЙНА.МОНГОЛЫН ТӨР ЯАГААД УЛАМ ХҮЧГҮЙ БОЛЖ УЛС ОРОН ДОРОЙТОЖ БАЙНА ВЭ?1990 ОНООС ХОЙШ ТӨРИЙН ӨНДӨР БОСГО ҮГҮЙ БОЛЖ ДЭЭР ДООРГҮЙ ШУДАРГА БУС ШУНАЛТ ЗАЛЬЖИН ХҮМҮҮС ОЛОН НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН БАГ ӨМСӨН ЗАСАГТ СУУЦГА

Gevf
2018-10-17 09:54:25

ЗОВЛОН ДЭЭР БИЗНЕС ХИЙЖ ХЭДЭН ЗАЛЬТНЫГ БАЯЖУУЛСАН #УТААГҮЙ ЗУУХНЫ ҮЛГЭР ДУУСААГҮЙ БАЙХАД УТАА ГАРДАГҮЙ ЯНДАНЫ ШҮҮЛТҮҮРИЙН ЗОХИОЛ ОРЖ ИРЖ БИДНИЙ ТӨЛСӨН ТАТВАРЫН 54 ТЭРБУМААР "САНХҮҮЖИН" АМИЛАХ ГЭЖ БАЙНА.Тог их үрдэг 3000втаар ажилладаг яндангийн сэнсэнд толгойгоо гашилгаж байснаас, шууд цахилгаанаар

Vyhgj
2018-10-17 09:44:06

60 ТЭРБУМЫНХАН АМЬД МЭНД БАЙНА. #ДАСАЖ, МАРТАЖ БОЛОХГҮЙ. МОНГОЛЫН ТҮҮХЭНД ТОХИОЖ БАЙГААГҮЙ ХАР ХЭРЭГ БОЛОХ ТӨРИЙГ ЗАРАХ ГЭСЭН "60 ТЭРБУМЫХАН" ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН МЭТ БАЙЦГААЖ БАЙНА. УИХ-ЫН ДАРГААР СУУЖ, БАГ ТАМИРЧДЫГ АХАЛЖ ГАДААД РУУ ЗУГААЛЖ, ДЭЛГҮҮР ХЭСЭЖ БАЙНА. Т

ЗОЧИН
2018-10-17 09:36:11

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДААР АЖИЛСАН ГАНЦ МЭРГЭЖЛИЙН ХҮН САЛБАРТАА ОЛОН ЖИЛ АЖИЛСАН ЗАЛУУ ШҮҮ

Эрчим хүчний экс сайд “Эрдэнэс Монгол” -ын суудлаасаа мултрах уу...