Г. Пүрэвсүрэн: Манай байгууллага зургаан жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнана...

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-17 17:36:084789

Маргааш буюу 2018 оны 10 дугаар 18-ны өдрийн 09:30 цагт “Зээлийн батлан даалтын тогтолцоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ирээдүйн хөгжилд” сэдэвт форум “Blue sky tower-ийн Diamond танхимд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээтэй холбогдуулан Зээлийн батлан даалтын сангийн дэд захирал Г.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

- Зээлийн батлан даалтын сан байгуулагдаад зургаан жил болж байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа дурдвал...

УИХ-аас Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг 2012 онд баталсан. Хуультай болсноор 2013 онд Зээлийн батлан даалтын сан байгуулагдаж, өдийг хүртэл зургаан жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Манай сангийн гол зорилго гэвэл барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтыг төрийн нэрийн өмнөөс гаргадаг. Өөрөөр хэлбэл иргэд банкнаас зээл авах гэхлээр барьцаа хөрөнгө дутагддаг. Энэ тохиолдолд 60 хүртэлх хувийн баталгааг бүх төрлийн зээлд гаргаж өгдгөөрөө давуу талтай. Ихэвчлэн бизнесийн, төслийн, хөрөнгө оруулалтын зээлүүдэд улсаас баталгаа гаргаж өгдөг гэсэн үг л дээ. Манай сан одоогоор Сангийн яам, МАОНХ, МҮХАҮТ гэсэн гурван байгууллагатай хамтарч ажиллаж байна. Бид Санхүүгийн зохицуулах хорооны хяналтан доор үйл ажилгаагаа явуулдаг. Зургаан жилийн хугацаанд олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Үүнээс нэг ажлыг онцолбол “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН 3338 төслийг амжилттай эхлүүлж, Монголын  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилтийг олгоод жил гаруй хугацааг үдэж байна. Уг төслийн үндсэн зорилго нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүжилт авах боломж болон бизнесийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ЖДҮЭ-ийн тогтвортой байдлыг сайжруулах замаар өсөлтийг хангах, эдийн засгийг төрөлжүүлж уул уурхайн бус салбаруудад ажил эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх явдал юм. Анх 2015 онд Азийн хөгжлийн банк засгийн газартай гэрээ байгуулснаар эх үүсвэртэй баталгаатай зээлийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгох зорилгоор гэрээнд гарын үсэг зурагдаж байсан юм. Энэхүү төслийн хэмжээ нь 60 сая доллар, 2016-2021 он хүртэл үргэлжилнэ. Жил бүр Зээлийн батлан даалтын санд сангийн яамаар дамжуулан 12 сая долларын санхүүжилт орж ирдэг. Манайх орж ирсэн санхүүжилтээ батлан дааж, эх үүсвэрээ банкандаа байршуулж зээлдэгчдээ зээл олгодог гэсэн үг л дээ. Анх Төрийн банк болон, Худалдаа хөгжлийн банктай гэрээ байгуулж байсан. Энэ төсөл хэрэгжээд нэг жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Хаан банк, Хас банк, Капитрон банк зэрэг нийт таван банктай хамтарч ажиллаж байна.

- Нийт хэдэн байгууллага болон хувь хүмүүст зээл олгоод байна вэ?

Нийт 168 иргэн аж ахуйн нэгж зээл авсан байна. Үүний 51 орон нутаг, 117 нь Улаанбаатар хотоос нийт 30 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байгаа. Манай зээл урт хугацаатай, батлан даалттай, хүү багатай  зээлийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа Монгол улсад анх удаа хэрэгжиж байна.


Танай байгууллагаас “Зээлийн батлан даалтын тогтолцоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ирээдүйн хөгжилд” сэдэвт форум зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу...

Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны болон төслийн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн  ажлын тайланг танилцуулах мөн хамтран ажилладаг Төрийн болон төрийн бус байгууллагуудтай цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Азийн хөгжлийн банк, Bloomberg телевизтэй хамтран “Зээлийн батлан даалтын тогтолцоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ирээдүйн хөгжилд” сэдэвт форум Bluesky tower, Diamond танхимд 2018 оны 10 дугаар 18-ны өдрийн 09:30 цагт зохион байгуулагдах гэж байна. Бид өмнө нь ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулж байгаагүй. Энэ удаагийн уулзалтаараа зургаан жилийн хугацаанд хийсэн ажиллаа тайлагнах гэж байна.

-    Энэхүү форумын ач холбогдол нь...

Манай төсөл хэрэгжээд нэг жил болсон байна. Энэ хугацаанд судалгаа хийсэн л дээ. Манай байгууллагаас зээл авсан 168 айл өрх, албан байгууллага байгаа. Үүний ачаар 956 ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Нийт 1787 ажлын байр хадгалагдаж үлдээд байна. Манай зээлийн дийлэнх хувь нь үйлдвэрлэлийн салбарт зээл олгодог. Худалдааны салбарт 18 хувь үйлчилгээний салбарт 24 хувь мал аж ахуй газар тариалангийн салбарт 7 хувь хэрэгжиж байна. Засгийн газраас гаргаж буй хөнгөлөлттэй зээлүүдээс манайх хүмүүст хамгийн ойр хүрдэг гэж ойлгож болно.

-    Ямар ямар байгууллагууд оролцох вэ?

Манай байгууллага нь Зээлийн батлан даалтын тогтолцоог хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр Олон улсын байгууллагууд болон бодлого тодорхойлогч байгууллагууд болох Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Монголын банкны холбоо, арилжааны банкнууд, Нийслэл, орон нутгийн хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газруудтай тус тус хамтран ажиллаж ирсэн. Энэ байгууллагуудын төлөөллүүд оролцоно.

-    Форумаас ямар үр дүн хүлээж байна вэ?

Манай Форум нь үндсэн хоёр сэдэвт хэлэлцүүлэгтэй явагдана. Эхний сэдэв нь “Монгол улсын засгийн газраас жижиг дунд бизнес эрхлэгчдэд хэрэгжүүлж буй бодлого, авч буй арга хэмжээ. Хоёр дахь сэдэв нь “Зээлийн батлан даалт ба түүний ирээдүй” гэсэн хоёр сэдвийн дор явагдана. Энэхүү арга хэмжээгээр манай байгууллагын энэ зургаан жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнг иргэдэд нээлттэй тайлагнаж танилцуулна. Энэ хийж бүтээсэн бүх зүйлүүд маань бидний ажлын хичээл зүтгэл үр дүнгээ өгч буй шагнал болох биз ээ.

                                           М.Дайриймаа


Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Buduunee
2018-11-10 12:15:20

Idej uuhaas uur yum hisimu ene

Niislel Salad
2018-10-20 07:33:53

Goy ah gj boddog

Zochin
2018-10-18 15:04:57

Denduu buduuleg bas arhichin

Zochin
2018-10-18 00:42:52

Zaluu soyolch bolowson huchneer baharhaj bn

guest
2018-10-17 19:01:13

manai Mongold yag iim zaluuchud heregtei, uraaa

MarshallChoi
2018-10-17 19:00:01

Zaluu ue odoo ajillaj bn boljiin

tomah
2018-10-17 18:54:02

uneheer cool guy bna

Г. Пүрэвсүрэн: Манай байгууллага зургаан жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнана...