Бадархундага нуурнаас хулгай хийж байсан этгээдүүдийг барив...

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-18 08:34:295157

Хангайн нурууны ноён оргил болох мөнх цаст Отгонтэнгэр уулын бэлд Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуур оршдог. Эл нуурыг Очирваань бурхны тахилын аяга хэмээн нэрлэх нь бий. Учир нь монголчууд эрт цагаас Бадархундага нууранд хүслээ шивнэн, мөнгөн ембүү өргөдөг байжээ. Энэ уламжлал өнөөдөр ч хэвээр.

Өнгөрсөн сараас эхлэн олон нийтийн сүлжээгээр “Отгонтэнгэр хайрханд буун дуу гарлаа” гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Уг хэргийг хөөж үзвэл есдүгээр сарын 9-ний өдөр уг хэрэг гарчээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, 10 хүн Бадархундагын рашаанаас хүртэхээр уулын бэлд “Тоёота Ланд-200” маркийн хар болон цагаан өнгийн хоёр автомашинаа тавиад, өгсөж явтал нуурын захаас сэжигтэй зүйл авч яваа гурван залууг харсан байна.

Нуураас шумбагчийн хувцастай гарч ирсэн сэжигтэн машиныхаа цонхыг хагалан хувцсаа сольж өмсөөд, шаргал үүргэвч үүрэн, машинаасаа “Тоз-8” винтовоор зэвсэглэж, цааш зугтсан байна. Нөгөө хоёр нь мөн зугтжээ.

Буугаар зэвсэглэсэн сэжигтнийг Ц.Даваабат гэдэг бөгөөд 1993 онд төрсөн, 25 настай, Баянгол дүүргийн есдүгээр хороонд оршин суух хаягтай. Тэрбээр араас нь хөөж байсан иргэдийг буугаар сүрдүүлж, Ч.Отгонбатын хүзүүний баруун хэсэгт, Б.Батхишигийн баруун гарын тохойн дээд бугалганд буудаж гэмтээсэн байна.

Дээшээ хоёр удаа буудаж тэднийг холдуулаад “Тоёота Ланд-200” маркийн цагаан өнгийн машиныг нь дээрэмдээд зугтсан байна. Сэжигтэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, тухайн аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрээс ямар нэгэн эрсдэлгүйгээр Завхан аймгийн цагдаагийн газрын алба хаагчид дайчлан баривчилжээ.


Түүнтэй хамт явсан, Баян-Өлгий аймгийн харьяат, 1987 онд төрсөн, 31 настай Үмитханы Төлөпберген, 1996 онд төрсөн, 22 настай Ердамыс Тасхын нарыг хоёр хоног хайсны эцэст есдүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд Бумбатын даваанаас барьжээ.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Chimeg
2018-10-18 16:16:03

Nuuriig tsewerlesen bn, nuurand mongon ayga shideed bayjdag gd gol nuuraa hogoor duurgeh ee boliosoo

зочин
2018-10-18 14:56:33

өчиггүй шууд бууд

zochin
2018-10-18 12:20:04

hohirogch bnuu gomdol gargasan yumuu ugui bzdee...tegehleer hohirogch baihgui baihn bn shudee.....baigalia nuuraal tseberlesen bn shudee

Avch bolno sh dee
2018-10-18 12:00:09

Avch bolno shyy dee,ene zaluuchuud xulgai xiigeegyi baigalia tseverlesen l baina sh dee,dalaigaas erdenes olbol ter xyn avah erh ni olon ulsad neelttei bga sh dee,Mongolchuudiin ene muhar sysegnees bolj iim xereg bolj dee,

олз
2018-10-18 10:35:47

далайгаас хайж олсон эрдэнсийг олсон хүн нь авдаг биз дээ

Zo
2018-10-18 10:06:23

Энэ бол ёс суртахууны доройтол ш дээ. Надад ч бас энэ нуурнаас юм хусчих санаа орж ирдэг л байсан. Даанч айх, болохгүй гэх бодол, итгэм үнэмшил саад болоод байсан. Харин зарим нэгний ёс суртахууны доройтол надаас доор болчоод байгаа юм байна даа.

1111
2018-10-18 09:57:59

medrel muutai humuus baih yum.alt mungu urguluu geed bayan boloh uu.hudulmurluj baij munhgutei bolno shuudee.mungun ayag nuurand urguchihuud 2 algaa tosood suuh hymyys yum baih daa.nuur tseverlesen ii tulbur ugvul taarna.ene 2 zaluuad.harin hun buuddag ni l joohon tiimhen baina

пүрэв гэрэл
2018-10-18 09:56:51

энэуулнаас олон гол эх авч урсан Монгол орны олон газар нутгийн хүн мал амьтадыг умдаалж байгаа шүү ,,,тэр мөнгөн эдлэл ,эрдэнэсийг нуур,гол усны эхийг ариусгаж байгаа шүү ,,энэ бол эртний болоод ,Шинжлэх ухааны үндэслэлтэй лабораторы ,усыг ариусгагч эх сан юм шүү, энэ ариун тагшин газар гэдгийг өнө

зөв
2018-10-18 09:48:57

зөв байгалиа цэвэрлэсэнд баярлалаа

zochin
2018-10-18 09:47:28

ene hulgaich nariig bolon umuuruud bgaa humuusiig uul usnii savdag avna dee hezee negen tsagt.....

Монгол
2018-10-18 09:38:10

Шүтэж дээдэлдэг уул,усандаа хог хаяхгүй л байя л даа. Эдгээр эд зүйлс чинь шунаг хүнд л хэрэгтэй болохоос уул усанд бол хог төдий л юм шүү дээ.

хро
2018-10-18 09:38:01

Авж л байг л дээ. Энэ гэмт хэрэг биш. Ландтай новшнууд залуусд гай болж дээ. Хүн буудаж байхаар зүгээр л явчихгүй дээ.

нар
2018-10-18 09:37:49

энэ сайхан эдлэл хэрэглэлүүдийг нуур луу чулуудаад байдаг монголчууд үнэндээ тэнэг юм. нуур үүгээр яах юм бэ. одоо болих хэрэгтэй ш дээ

нар
2018-10-18 09:37:27

энэ сайхан эдлэл хэрэглэлүүдийг нуур луу чулуудаад байдаг монголчууд үнэндээ тэнэг юм. нуур үүгээр яах юм бэ. одоо болих хэрэгтэй ш дээ

j
2018-10-18 09:31:05

nuuriig ceverleh heregtei

хаа
2018-10-18 09:22:30

Үүнийг хулгай гэхгүй шүү дээ монголчууд шүтдэг уул уснийхаа орчин тойронг цэвэрхэн байлгах хэрэгтэй шүү дээ үүнийг бол цэвэрлэгээ хийсэн гэж хэлмээр байна,хулгай бол шал өөр,ер нь бол энэ Монгол улсад яаж амьдрах юм бэ ,76 н малаа,

Монгол
2018-10-18 09:19:53

Золигнууд тэр тусмаа казакууд арай дэндэж байна уу юу вэ??? Олигтойхон шиг шийтгээд егеесэй.

зочин
2018-10-18 09:15:42

энэ хулгай биш олз гэдэг чинь маш том эндүүрэл алдаа, нийт ард түмний эрх ашиг язгуур гэдэг чинь л үүнд оршдог, ингэж хэлж бичиж байвал............................... маш их харамсал болох юм. яагаад үүнийг ойлгодоггүй юм бол, хүнд алт мөнгө, энэтэрээс илүүтэй эрүүл амьдрал, тайван аз жаргал байх ё

Seruuh sehun
2018-10-18 09:00:15

ЭНЭ БОЛ ХУЛГАЙ БИШ, ОЛЗ ШҮҮ ДЭЭ, ЯАГААД АВЧ БОЛОХГҮЙ ГЭЖ, ХАРИН ХҮН БУУДСАН НЬ МАШ БУРУУ ХЭРЭГ БОЛСОН БАЙНА.

b
2018-10-18 08:55:04

landtai irgeded bayarlalaa, ene hulgaichid uudluhgui ee

Бадархундага нуурнаас хулгай хийж байсан этгээдүүдийг барив...