Энэ жилийн ургац хураалт дууслаа

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-24 08:18:13148
ХХААХҮЯ болон Ургацын төв штабын урьдчилсан мэдээллээр аравдугаар сарын 25-наар улсын хэмжээнд ургац хураалт дуусаж байгаа юм.

Аравдугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 84.1 хувьтай байв. Энэ нь гурав хоногийн өмнөх дүнтэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт аж. Таримлын төрлөөр авч үзвэл, үр тарианы 82.9 хувь, төмсний 99.9 хувь, хүнсний ногооны 99.9 хувь, тэжээлийн 80.6 хувь, тосны ургамлын 57.3 хувийг хураан аваад байна.


Таримлын төрөл

Урьдчилсан баланс

10 дугаар сарын 23-ны байдлаар

Үр тариа

450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай

373.4 мянган тонн үр тариа, үүнээс 358.1 мянган тонн улаанбуудай

Төмс

151 мянган тонн

160.5 мянган тонн төмс

Хүнсний ногоо

95.1 мянган тонн

93.2 мянган тонн

Тэжээл

86.3 мянган тонн

108.6 мянган тонн

Тосны ургамал

 30.1 мянган тонн

15.8 мянган тонн

Аравдугаар сарын 23-ны байдлаар 51 мянган га-г ангилан хадаж, нийт 283.2 мянган га-гаас 373.4 мянган тонн үр тариа, үүнээс 358.1 мянган тонн улаанбуудай, 13 мянган га-гаас 160.5 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 93.2 мянган тонн хүнсний ногоо, 45,5 мянган га-гаас 108,6 мянган тонн тэжээл, 33,1 мянган га-гаас 15,8 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Үүнийг 2018 оны ургацын урьдчилсан баланстай харьцуулан мэдээлжээ.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Энэ жилийн ургац хураалт дууслаа