"ШИНЭ ЭХЛЭЛ" СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ 10 САЯ ТӨГРӨГНИЙ ХАХУУЛЬ АВЧЭЭ

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-24 09:15:24283

АТГ-аас энэ сарын 10-ны өдөр Кембрижийн сургалттай “Шинэ эхлэл” дунд сургуулийн захирал Л.Эрдэнийг саатуулсан. Тодруулбал, тус захирлыг сургуульдаа хүүхэд оруулах нэрийдлээр авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилсан юм.

Улмаар түүнд Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа юм байна.

Тэгвэл Л.Эрдэнийг хэчнээс төгрөгний асуудлаар шалгаж байгаа нь олны анхаарлыг ихэд татаж байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Л.Эрдэнийг 10 сая төгрөгний хахуульа авч байхад үйлдэл дээр нь саатуулсан байна. Уг хэргийг АТГ-т үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Монгол Бадрах
2018-11-01 09:04:36

Хахуулд өгсөн мөнгө нь хахуулаар олсон, тендэрээс хумсалсан, концессоос унагсан төсвөөс идсэн мөнгө байв. Бүх тусгай дудн сургуулиудыг хаах хэрэгтэй. Хичээлээс гадуур секц дугуйланд хамрагдахад хангаттай. Хэзээ байхад бид тусгай сургуулд сураад төрийн өндөрлөгт гарсан юм бэ? Ажилчин малчин гаралтай

лам
2018-10-31 14:24:03

АТГ хан сургуулийн захирал мэт жижигхэнд дээрэлхүү хандана өөр шалгах юм алга уу ЖДҮ зээл авсан их хурлынханийг шалгаач ажил хийх чадваргүй бол тарвал таарна даа

"ШИНЭ ЭХЛЭЛ" СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ 10 САЯ ТӨГРӨГНИЙ ХАХУУЛЬ АВЧЭЭ