“Эврика-2018” хоёрдугаар шатанд оролцох судлаачдын нэр тодорлоо

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-24 11:22:4282

“Эврика-2018” Эрдэм шинжилгээний Их хурлын хоёрдугаар шатанд оролцох судлаачдын нэр тодорлоо. Эрдэм шинжилгээний хуралд оюутан, залуу багш судлаач, эрдэмтэн судлаачид оролцох бөгөөд хоёрдугаар шатанд залуу багш 76, оюутан 78, эрдэмтэн 40 судлаач оролцож, гэгээрэл эрдэм мэдлэг, боловсрол, эрүүл мэнд, мөргүншил (Соёл хүмүүжил), барилга, хот төлөвлөлт, зам тээвэр, аялал жуулчлал, эрчим хүч, хөрөнгө санхүү, үйлчилгээ, үйлдвэрлэл гэсэн есөн салбарыг хамарсан 81 сэдвийн хүрээндилтгэл тавихаар нэрсээ ирүүлжээ.  “Эврика” залуу багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний хурал нь их, дээд сургуулийн залуу багш, оюутнуудын бүтээлч эрэл хайгуул хийх ур чадварыг эзэмшүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны чадварыг тасралтгүй дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг уламжлал болсон томоохон арга хэмжээ юм.

 


Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

“Эврика-2018” хоёрдугаар шатанд оролцох судлаачдын нэр тодорлоо