С.Цэрэнчимэд “U-23”-ын ДАШТ-д зодоглоно

Урлаг, Спорт Admin Today2018-11-05 14:56:11713

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 12-18-нд Румыний нийслэл Бухарестэд болно. Зарим жингүүдэд сорилго барилдаан хийснээр 23 хүртэлх насны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгожээ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65, 70 кг-ын жингийн бөхчүүд насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон тул дээрх жингийн сорилгыг өмнө товлосон хугацаанаас хойшлуулж, аравдугаар сарын 30-нд явуулсан байна.

Сорил барилдаанд 65 кг-д Будапештэд зодоглосон ОУХМ Т.Тулга халз барилдаанд спортын мастер Г.Ханбүргэдийг оноогоор цэвэр ялснаар ДАШТ-д хүч үзэхээр болсон. Харин 70 кг-д Будапештийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, ОУХМ Б.Бямбадорж, 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэнтэй сорилго хийх ёстой байсан. Б.Бямбадорж бэртлийн улмаас жиндээ зогсоогүй учир Э.Тэмүүлэн Румынийг зорих эрхтэй болжээ.

Энэ жилийн ДАШТ-д хүч үзэх Монголын багийн бүрэлдэхүүн

Эрэгтэй:

57 кг: Занданбудын Занабазар
61 кг: Цэрмаагийн Чинзориг
65 кг: Төмөр-Очирын Тулга
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
74 кг: Занданбудын Сумъяабазар
79 кг: Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ
86 кг: Ганбаатарын Ганхуяг
92 кг: Чинбатын Алтангэрэл
97 кг: Болдбаатарын Одсүрэн
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэй:

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Бат-Очирын Болортуяа
55 кг: Бат-Оршихийн Болор-Эрдэнэ
57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд
59 кг: Нармандахын Наранцацрал
62 кг: Энхбатын Гантуяа
65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
68 кг: Мөнхбатын Хишигмаа
72 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ
76 кг: Найгалсүрэнгийн Загардулам


Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Zochin
56 минутын өмнө

http://StartWeeklyJob.com/?userid=138871 энэ линкээр орж бүртгүүлнүү.

zochin
2018-11-11 14:26:36

Өнөөдөр нэгдээрэй, бэлэн мөнгө авах! ЦАЛИН 300$ сар бүр олгоно http://StartWeeklyJob.com/?userid=90370 энэ линкээр орж бүртгүүлнүү.

С.Цэрэнчимэд “U-23”-ын ДАШТ-д зодоглоно