Ш.Батхүүг өршөөжээ


Одоогоос дөрвөн жилийн өмнө “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэргийн талаарх мэдээллийг Нийслэлийн прокурорын газраас хэвлэлийнхнийг дуудаж байгаад сүр дуулиантай хийж байв. Бүр хэрэгт нь хяналт тавьж байгаа прокурор нь өөрөө мэдээлэл хийж байсан удаатай. 

Тухайлбал, Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлж, улсыг онц их хэмжээний өрөнд оруулсан нь баримтаар нотлогдсон.

Тус банк Монгол Улсаас 140 сая ам.доллар нэхэмжилсэн гэх өрийн бичиг ирсэн талаар ч мэдээлж байв. Тэгвэл яагаад улсыг онц хэмжээний өрөнд оруулж, өрөө эргүүлэн төлөөгүй Ш.Батхүүд хуулийн хариуцлага хүлээлгэсэнгүй вэ. Харин ч хэргийг нь хэрэгсэхгүй болгож, хэргийн эзэн хэнгэрэгийн дохиурыг Өршөөлийн тухай хуульд хамруулсан байх юм. Мөн энэ хэрэгт холбоотой хамсаатнуудад холбогдох хэргийг ч хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн дараа энэ хэрэг замхарсан гэж хэлж болохоор аж. Ингэж хэрэгсэхгүй болгох байсан юм бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүржигнэж байх хэрэг юу байсан юм бэ. Ард түмэн нүдтэй, чихтэй бас мэдээлэлтэй. Өнөөдөр олны анхаарлын төвд байгаа эрүүгийн хэргүүдийг хэрхэн яаж шийдэгдэж байгаа талаар хараад сууж байгаа. Гэтэл улс орноо барьцаанд тавьчихсан “томчууд”-ын гэх тодотголтой эрүүгийн хэрэгт яагаад шударга хандаж, яллаж болоогүй юм бэ. Төрийн нэрийн өмнөөс яллах үүрэгтэй прокурорын байгууллага нь хүртэл улстөржчихөөр яах юм бэ. Тус байгууллага дээрээсээ үүрэг даалгавар авч ажилладаг гэдэг нь үнэн бололтой.

Удаан хугацаанд шалгаж байгаа нэрээр сүржигнэж байгаад эцэст нь гэм буруугүй хэмээн үзэж өршөөхийг мөн л даалгавараар хийсэн байхдаа гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Хэдхэн сарын өмнө прокурорын байгууллагын эх сурвалжаас энэ хэргийг асуухад “Шинээр шинжээчдын баг томилогдон ажиллаад удаж байна. Эдийн засгийн гэмт хэрэг болохоор цаг хугацааны хувьд удаашралтай байгаа юм. Түүнээс замхруулж хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй. Хэргийг шүүхээр шийдвэрлэнэ” гэж хэлж байсан удаатай. Тэгвэл юун шүүхээр шийдвэрлэх битгий хэл Ш.Батхүүг өршөөж, толгойг нь илээд тавьчихаж. Түүний тавьсан өрийг “Эрдэнэт” үйлдвэр төлөхөөр болсон гэх мэдээлэл ч цацагдаж эхлэв. Арай ч дээ, хуулийн байгууллага шударга ажиллаж, хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг нь өөрөөр нь төлүүлж чадахгүй бол ард түмэн хэнд итгэж, шударга ёсыг тогтоох юм бэ. Үнэндээ цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаа авлигад идэгдсэн юм байна гэж хардаж сууна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Дараагийн 5


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Akh 2017 02 сар 11

Nuguu setgegdel bichdeg hulsnii bicheech nar yagaad bichihgui b.a aa.ha ha ha ha

Akh 2017 02 сар 11

Nuguu setgegdel bichdeg hulsnii bicheech nar yagaad bichihgui b.a aa.ha ha ha ha

irgen 2017 02 сар 11

uguia baihoo AN toglolt hiiged bh shig bna.Ene hun chini ochnoon gazar uil ajillagaa yawuulj bga shde.Jast iamahuun tugeeh hurtel bga shde

ахх 2017 02 сар 11

МАН-ын хүн ш дээ уул нь хүчтэй байна шүү

Zochin 2017 02 сар 11

Arai vgvi blgvi de uls eh oron ard tvmnii hurungiig vgvi hiichiheed amar taivan tolgoig ni ileed suulgaad bdag sonin l bna bvh hurungiig ni bitvvmjilen huraaj uriig ni tulvvlbel yasiin