Их Британийн шумбагч онгоцнуудын ихэнх нь "жагсаалаас гарчээ"

Дэлхий Монгол Админ 2017 02 сар 11 1966

 “Томагавк” далавчит пуужингаар тоноглогдсон Их Британийн Тэнгисийн цэргийн хүчний шумбагч хөлөг онгоцнуудын ихэнх нь ажиллагаанд бэлэн бус байна. Энэ тухай “The Sun” сонин мэдээлэлд ойр эх сурвалжаас иш татан уламжлав.

Тус сонинд мэдээлснээр, 7 шумбагч хөлөг онгоц эвдэрч, 9 нь засварт байгаа болон удахгүй засварт орох гэж байгаа аж. Харин зөвхөн "Astute" шумбагч хөлөг онгоц л засварт орсныхоо дараа далайд туршилтанд гарсан хэдий ч даалгавар биелүүлэхэд хараахан бэлэн болоогүй байгаа юм.

“The Sun”-нд бичсэнээр, хэдэн арван жилийн хугацаанд анх удаагаа Их Британи даалгавар гүйцэтгэж буй олон зориулалттай шумбагч онгоцгүй болж байгаа нь энэ аж. Харин Батлан хамгаалах яамны удирдлага тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй-гээс энэ мэдээллийг тас нууж байна. “Энэ шившигтэй явдлын талаар үнэн бодит мэдээллийг өгөх хүн алга” гэж дээрх эх сурвалж ярьжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх