Сэтгэл зоволтгүй ээ бүсгүйчүүлээ!!! Гурав хоногт 5 килограмм хасах арга


Image result for турах арга

Гэгээн хайрын өдөр Валентин, сар шинэ за тэгээд нэг их удахгүй Мартын 8 гээд бүсгүйчүүл маань яаж жингээ барих, турах тал дээр толгойн өвчинд "ээрэгдээд" банйа уу? Тэгвэл:  

Гуравхан хоногт таван кг хасах  жор:

Дэглэм 1: 

Өглөөний цай: Чанасан өндөг, чихэргүй кофе эсвэл ногоон цай

Бага үд : Илчлэг багатай бяслаг 200 гр, улаан лоолийн шүүс 1 аяга

Өдрийн хоол: Шинэ ногооны салад, давгүй лемоны шүүс, тахиа эсвэл загас /200гр/

Үдээс хойш: Цангис, үхрийн нүд, бусад улирлын гаралтай жимс

Оройн цай: Элсэн чихэргүй ногоон цай

Энэ дэглэмд хоолныхоо калорийг тооцож идэх хэмжээг ихэсгэж багасгаж болно.

Дэглэм 2:

Өглөөний цай: Нимбэг зөгийн балтай цай үүнээс 15 минутын дараа чихэргүй кофе эсвэл ногоон цай ууна

Өдрийн хоол: хүнсний ногоо, чанасан тахианы мах /200гр/

Оройн хоол: Байцааны шингэн шөлийг л ууна /150 гр/

Байцааны шөл хийх арга: Хүйтэн усанд байцаагаа хийж 20 минут буцалгана. Ямар нэгэн амталгч, давс орохгүй

Хоолны дэглэм барихдаа баримтлах үндсэн зарчим:

– Наад зах нь хоёр литр цэвэр ус, шүүс, цай ууна

– Өдөр бүр дор хаяж 2 цаг алх

– Архи тамхинаас бүр мөсөн татгалз

– Стресст орохоос зайлсхий

– төмөр, кальци, кали, витамин С зэргийг бэлдмэлээр уух хэрэгтэй.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх