Үхлийн оргил “К2”

Дэлхий Монгол Админ 2017 02 сар 13 169

Манай дэлхий үнэхээр үзэсгэлэнтэй, олон сайхан сүрлэг ноён оргилуудтай. Дэлхийн дээвэр Эверест 8848 метр өндөр Пакитанд орших Каракарум нурууны К2 оргил 8611 метр.

Энэхүү К2 оргилыг “Алуучин уул” гэнэ. Манай гарагийн олон зуун уулчин оройд нь гарахыг хүссэн ч нийт авирсан хүмүүсийн 25 хувь нь амиа алдаж, ихэнх нь оргилд нь хүчр чадалгүй нутаг буцжээ.

Хэдий олон аймшигт түүх, хүн байгалийн тэмцлийн гэрч болж ирсэн ч сүр хүчит К2 бол мэргэжлийн уулчдын мөрөөдлийн оргил юм. Эверестийн оргилд гарч, жинхэнэ уулчдын эрэмбэд хүрсэн ямар ч уулчин К2-ыг зүүдэлж эхэлдэг “бичигдээгүй хууль” уулчдын дунд бий. К2 өндрөөрөө Эверестийн дор бичигдэх ч оргилд хүрэх замын бартаа, саад хамаагүй хүнд.

K2 ууланд авирах анхны оролдлогыг 1902 онд Их Британийн уулчин Aleister Crowley, Oscar Eckenstein нар хийжээ. Тэд 68 өдөр буюу хоёр сар гаруйн хугацаанд таван удаагийн дайралт хийж, 6525 метрт хүртэл очиж чаджээ. Тэдний туулсан 68 хоногт зөвхөн найман өдөр нь л тэнгэр цэлмэг байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин К2-ын оргилд хүрсэн анхны хүмүүс Италийн уулчин Achille Compagnoni, Lino Lacedelli нар юм. Тэд 1954 оны долдугаар сарын 31-нд “алуурчин” уулыг анх удаа ялжээ. Гэвч тэдний авиралтаас хойш К2 бүхэл бүтэн 23 жил оргилдоо дахин хүн хүргээгүй юм. Олон уулчдын зориг зүрх мохмоор он жилүүдийн дараа 1977 онд Японы уулчин Ichiro Yoshizawa К2-ыг эзэлсэн. “Алуурчин” оргилд хоёр дахь авиралтаа амжилттай дуусгасан анхны уулчин Чехийн Josef Rakoncaj. Түүний хоёр дахь авиралт 1986 оны долдугаар сард тохиосон юм. К2-ын оргилд хүрсэн хамгийн өндөр настай уулчин Испанийн иргэн Carlos Soria Fontn. Тэрээр 2004 онд 65 насандаа догшин уулын оргилд мөрөө үлдээж байжээ. 

Энэчлэн К2 цөөхөн уулчдыг тэргүүндээ хүргэсэн догшин, хатуу, харгис уул. Тийм ч болохоор оргилыг “алуурчин уул” хэмээн нэрлэдэг. Эверестэд гарсан уулчин мундаг. К2-ын оргилыг эзэлсэн бол бүр илүү мундаг. Уулчид ингэж зиндаагаа тодорхойлдог.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Zorge ! 2017 02 сар 13

Uuliin zurgiig ni harhad l surdmeer ymdaa ! Mon ih zorigoo !

Zorge ! 2017 02 сар 13

Uuliin zurgiig ni harhad l surdmeer ymdaa ! Mon ih zorigoo !

Zorge ! 2017 02 сар 13

Uuliin zurgiig ni harhad l surdmeer ymdaa ! Mon ih zorigoo !

Zorge ! 2017 02 сар 13

Uuliin zurgiig ni harhad l surdmeer ymdaa ! Mon ih zorigoo !

Zorge ! 2017 02 сар 13

Uuliin zurgiig ni harhad l surdmeer ymdaa ! Mon ih zorigoo !

Zorge ! 2017 02 сар 13

Yana aa ! Tegehdee manai uulchin ! Orgiliig ezemdeh ni damjiggui !