Монгол улсын иргэн газар өмчлөх эрхгүй болоод эхлэв үү?


Нийслэлийн Газрын Алба гэж хүнд сурталтай байгууллага байсан, байсаар ч байна. Газар гэхээр л хүн болгоны шүдний өвчин болсон Газрын алба орно гэхээр л үстэй толгой нь босдог иргэдэдээ төрийн бусад байгууллагаас илүү хүнд сурталтай байгууллага бол яахын аргагүй Нийслэлийн болон дүүргийн газрын албадууд.

Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг нам дамжин хэсүүчилж сүүлийн 10 гаруй жил Чингэлтэй, Сонгинохайрхан гээд дүүргүүдийн газрын албаны даргаар ажиллаж байгаад өнгөрөгч оны 9 сард Нийслэлийн газрын албаны даргаар томилогдсон Э.Болорчулууны тухай хэвлэлүүд бичиж байсан ч мөнөөх л өөрийгөө зөвтгөх аргаа эрхэм дарга тавиагүй бололтой. Иргэдийн санал хүсэлтийг ажлын 14-21 хоногийн дотор шийдвэрлэж өгөх үүрэгтэй газрын албаныхан Болорчулуун даргынхаа царайг харж байж шийдэх гэж болоод удаж байгаа бололтой. Нийслэлийн газрын албаар өөрийн эзэмшлийн 0,05 га газраа өмчилж авах гээд шат шатны байгууллага дамжин явсан 70 гаруй настан ч байна. Хамгийн гол нь тухайн иргэний газар байршил сайтай ашигтай л бол газрын наймааны овоо хараанд өртөөд шийдэгдэхгүй олон жил болох энүүхэнд гэнэ.

Э.Болорчулуун дарга урд өмнө ч газрын болон ХОМ-ийн асуудлаар дуулиан шуугиан тарьж байсан нэгэн. Нэгэн жишээ дурдахад: /www.24tsag.mn/ Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Э.Болорчулуун нь хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ Зуун модны зуслан дахь 700 м2, Бурхантын аман дахь 10000 м2 болон эхнэр Д.Эрдэнэчимэгийн нэр дээр бүртгэлтэй Зуун модны зуслан дахь 700 м2, Тахилтын 700 м2, Чингэлтэй дүүрэг дэхь үйлчилгээний зориулалттай 450 м2 зэрэг таван байршил дахь газрыг мэдүүлэлгүй нуун дарагдуулсан байна.

Дээрхээс үзвэл тэрбээр газрын албаны даргын албан тушаалаа үнэхээр сайн ашиглаж чаджээ.  Энгийн  иргэд 0.07 га газраа авч чадахгүй зүдэрч явахад газрын албаны дарга 10000 м2 газраас эхлээд эхнэртэйгээ нийлээд тав, зургаан газрыг өөрсдийн нэр дээр авсан байдаг байна. Тэгээд үүнийгээ хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлээгүйгээс нь үзвэл тэрбээр хууль бусаар уг газраа өмчилсөн байх талтай. /www.24tsag.mn/

Эдүгээ нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байгаа Э.Болорчулуун өнгөрөгч оны сүүлээр өгсөн нэгэн ярилцлагадаа: “Иргэн болгон 0.05 га газартай болсноор улс, хот хөгжөөд, хүмүүсийн амьдрал сайжирчихна гэж байхгүй” хэмээж байсан. Эрхэм даргын бодлоор бол өнгөрсөн жилүүдэд болсон цахимаар газар хожсон иргэд хөөцөлдөн байж газраа авах гэхээр олгохгүй гэхийн учир юу вэ?  Монгол улсын иргэн газар өмчлөх эрхгүй болоод эхлэв үү? 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2017 02 сар 15

Хулгай хийвэл хуультай

ИРГЭН 2017 02 сар 14

МАН-ЫНХАН ГАЗРЫН НАЙМААЧИД ШҮҮ ДЭЭ.ЭДНИЙ ҮЕД ГАЗАР ГОРЬДООД ХЭРЭГГҮЙ.ХАРИН ОГЦРУУЛЖ ӨӨРЧИЛЖ СОЛЬЖ БАЙЖ Л ГАЗАРТАЙ БОЛНО.ЭДНИЙГ САЙН ХАРЖ АЖИГЛАЖ БАЙГААД ХУСАГДАНГУУТ НЬ ШҮҮХЭД ӨГӨХ МАТЕРИАЛАА БҮРДҮҮЛЖ СУУВАЛ ХАМААГҮЙ ДЭЭР БАЙХ ШҮҮ.ХҮМҮҮС ЭЭ.МАН-Д ИТГЭХЭЭР МӨРӨӨРӨӨ МӨӨМӨӨ УНЖУУЛААД ЯВСАН НЬ ДЭЭР.ЯДАЖ

erka 2017 02 сар 13

sharga mortiin gazariig baji tai niilj bgad zaraad duussan da...

Зочин 2017 02 сар 13

enxboldiin gariin shavi nar eriin tseend xurchee

Миний Монголын газар шороо 2017 02 сар 13

бүгд л газрын луйварчид

Зочин 2017 02 сар 13

БОЛЬЁ ОО