"Playboy" сэтгүүл загвар өмсөгчдийн нүцгэн зургийг дахин сэргээж тавих болсноо мэдэгджээ

+18 Монгол Админ 2017 02 сар 14 890

ЛОНДОН./BBC/. Америкийн "Playboy" сэтгүүл загвар өмсөгчдийн нүцгэн зургийг дахин сэргээж тавих болсноо мэдэгдэв. Уг сэтгүүлийн редакци нүцгэн зураг тавихгүй гэдгээ нэг жилийн өмнө дуулиантайгаар мэдэгдэж байсан билээ.
 
"Playboy" сэтгүүлийн захирал Купер Хефнер хэлэхдээ "өнгөрсөн онд ийм зураг нийтлэхээс татгалзсан явдал нь алдаа байсан юм" гэжээ.
“Нүцгэн байх нь хэзээ ч асуудал болж байгаагүй .... Өнөөдөр бид өөрсдийн хэв маягаа буцаан сэргээж, бид урьд нь ямар байсан түүнтэйгээ адил болж байна” хэмээн Хефнер “Твиттертээ” бичжээ.
Нийгмийн сүлжээний олон хэрэглэгчид уг сэтгүүлийн редакцийн энэ шийдвэрийг талархан хүлээж авч байгаа бол зарим нь порно киног үнэгүй татах болсон учраас сэтгүүлийн борлуулалт буурсан учир ийм шийдвэр гаргасан гэж үзэж байгаа гэнэ.
"Playboy" сэтгүүлийн 3 дугаар сарын дугаарт АНУ-д өрнөсөн "Free the Nipple" хөдөлгөөний талаар жүжигчин Скарлетт Бирн-ий бичсэн өгүүлэл нийтлэгдэх юм. Уг хөдөлгөөнийхөн эмэгтэйчүүд нүцгэн цээжээ олны өмнө харуулахыг зөвшөөрсөн журам батлахыг шаардаж байгаа юм. 
"Playboy" сэтгүүлийг Хью Хефнер 1953 онд үүсгэн байгуулжээ. Тус сэтгүүл 2016 онд загвар өмсөгчдийн нүцгэн зургийг нийтлэхээ зогсоосон билээ.
Сэтгүүлийн эздийн тайлбарласнаар, интернет дэлгэрсэн учраас эротик зураг моодноос хоцорч, ийм зурагнаас ашиг олох боломжгүй болсон аж.
"Playboy" сэтгүүлийн дугаар 1970-аад оны үед 5,6 сая ширхэг борлогдож байсан бол өнгөрсөн онд 700 мянга болж эрс буурчээ.
МОНЦАМЭ
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх