Гал сөнөөгч Ганболд буюу Ганбууш

+18 Монгол Админ 2017 02 сар 15 1986

Ганбууш гэхээр бараг хүн болгон танина даа. Гэхдээ түүний талаар илүү сайн мэддэг нэгэн эрхэм фэйсбүүк хуудастаа ингэж бичжээ.

Тэрбээр “..Хаа хамаагүй сэдэв биш. Мэддэг хүмүүс нь бичиж л байх хэрэгтэй. Манай аав Ганбушийн дарга нь байсан. ГАНБУУШИЙН ТАЛААР ГАНЦ МУУ ҮГ УНАГАДАГГҮЙ БАЙВ. Заримдаа аавынхаа ажил дээр нь очихоор аав байдаггүй гадуур ажилтай удахгүй ирнэ гэрээр нь хүлээгээд сууж байдаг. Гал командын даргын охин тул. Тэр команд тэр чигээрээ л даргын охиноо сэм сэмхэн харна штээ ккк.

Харин би Ганбушийг хараад л гадаа сууж аавыгаа хүлээдэг байсан. Юу хэлэх гээд байна вэ гэж үү. Ганбушийг мэдэхгүй байж муулдаг хүмүүсийг уншаасай гэж л. Тухайн үедээ бол ГАНБОЛД гэдэг нэртэй гал сөнөөгч байсан. Мах комбинатын дошин дээр хэн ч Ганбушийг дээрэлхээд бөөрөлхөөд байдаггүй хүүхэн Ганбуш гэсэн нэршилээс өөр сөрөг хандлагагүй. Тийм л орчинд бид амьдарч байсан.

ГАНБУШИЙН аав ээж хоёр нь хоеулаа манай сургуулийн мундаг багш нар байсан юм. Дүү нь эмч тухайн үед боловсролтой соёлтой сайхан гэр бүл. Ганбууш өөрөө маш цэвэрхэн style-тай хувцасладаг, даруухан тийм л нэгэн байсан. НИЙГМИЙГ АЮУЛААС ХАМГААЛАХ ЯАМНЫ ХАРЬЯА Улсыг Галын Аюулаас Хамгаалах Ерөнхий Газар гэсэн том байгууллагад багатаж ажиллаж хэнд ч хал балгүй амьдарсаар ирсэн энэ хүний тухай мэдэмхийрэн бичдэг үзэн яддаг зарим хүмүүст тайлбар бичнээ гэж бодоод л явдаг байлаа. Хүчний байгууллагад ажиллаж байгаа хүн бүр л жил улирал болгонд янз бүрийн шалгалт шүүлгэнд орно. Байнгын биеийн хүчний сорилт дасгал байлдааны бэлэн байдалд байна, сайдын үзлэг, газрын даргын үзлэг, атестатчлал гээд л марш тактикийн өндөр шалгууртай онцгой байдлын албанд зүтгэж явсан хүн шүү дээ.

Мөн бүх ард түмний урлагын их наадамд бүжгийн төрлөөр алтан медаль авч байгууллагынхаа урлагийн үзлэгийн тоглолтуудад амжилттай оролцож хүндэт самбарт зураг нь байдаг байсан. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүйн адилаар ГАНБУШИЙН ХУВЬ ЗАЯА ЯГ Л ТИЙМ. Ардчилал гарч ирсны буянаар өөрийн дуртай бүжгийн сургалт нээж идэвхитэй ажиллуулж Монголд шоу цэнгээний шинэ менежментийг нэвтрүүлэн ажилласан гээд л…

ГАНБУШ МААНЬ САЙН САЙХАН ЧАНАР ЧАДВАРУУД ЗӨНДӨӨЛ БАЙСАН. ОДОО Ч ӨӨРИЙН ГЭСЭН ӨВӨРМӨЦ ШИЙДЭМГИЙ ЕРТӨНЦӨӨРӨӨ ЭЛДЭВ ҮЗЭГДЛИЙГ ШҮҮМЖЛЭХГҮЙГЭЭР ЭНИЙГ Ч ТЭРИЙГ Ч ХАРААХГҮЙГЭЭР БИДНИЙ ДУНД ГУНХАЛЗСААР Л БАЙНА.

МОНГОЛЧУУД БИД ЯЛАНГУЯА ФЭЙСБҮҮКЧИД НЭГ НЭГЭН РҮҮГЭЭ УХААНТ ХҮМҮҮСИЙН ХЭЛСЭН АФОРИЗМУУДЫГ ШЕЙРЛЭН ЦЭЦЭН МЭРГЭНЭЭРЭЭ УРАЛДАН СУУЖ БУЙ ЭНЭ ЦАГ ДОР НИЙГЭМДЭЭ ХИЙДГЭЭ ХИЙГЭЭД ХӨДӨЛМӨРЛӨӨД МАНЛАЙЛААД ИРСЭН ГАНБУШТАЙ ХАМТ ТӨРЖ, ХАМТ ӨСӨЖ, ХАМТ УНТАЖ БАЙСАН МЭТ БҮҮ БҮҮ ХАРААН ЗҮХЭЖ БАЙГААЧ ЭЭ ГЭЖ Л ЗАХИХ ГЭСИЙН. ТҮҮНЭЭС БИ ГАНБУШИЙН БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГЫН ТУХАЙ ГАНЦ ҮГ ГАНХИЙЛГЭЭГҮЙ ШҮҮ. Бүгдэд сайныг ерөөе” гэжээ.

Үнэхээр л Монголчууд бид нэгнийгээгээ хэн гэдгийг нь мэдэхгүй байж бусдын буруу ойлголтыг “будаа шиг өсгөж”, учрыг нь ойлгоогүй байж хэрэггүй үгийн зэвээр нэгэн рүүгээ дайрдаг хэнэггүй, соёлгүй зангаа халмаар байгаа юм даа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 07 сар 31

bilet taslagch bsn chini manin

Зочин 2017 04 сар 07

er hun mon l baina daa eldev shalgalt ogson yum bol

Зочин 2017 04 сар 06

Тэр Элдэв-Очир кино театрын билет таслагч байсан.

Зочин 2017 02 сар 17

Tiim dee. Hend muu zuil hiisen gej tuuniig goochildog yum. Harin ch Gambuush tuldaa l udii zeregtei yavaa yum. Uur busad bol amia eguutgeed esvel arhind dontood nart buzarlaad l baij bna biz.