Хүүгийн аминд хүрсэн нохойны эзний ялыг хэвээр үлдээжээ


Дөрвөн настай хүү нохойд уруулсаны улмаас шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн онд гарсан. Шүүх энэ хэргийг хэлэлцээд нохойн эзэн Д.Батсайханд хоёр жил зургаан сарын хорих ял оноож, “Дундад Ази” үүлдрийн нохойг устгахаар шийдвэрлэсэн юм.

Тэгвэл Давж заалдах болон хяналтын шатны шүүх уг хэргийн ялыг хэвээр үлдээжээ. Хэргийг эргэн сануулбал өнгөрсөн оны гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд гэрийнхээ гадна тоглож байсан дөрвөн настай хүүгийн хүзүү, мөр, гэдэс, гуяны хэсгийг ойролцоо амьдардаг 44 настай Б-ийн “Дундад Ази” үүлдрийн нохой  хазаж ноцтой  гэмтээсэн байдаг. Хүүг тус өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэсэн боловч шархаа даалгүй амь насаа алдсан юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Дараагийн 5


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

арай ч дээ 2017 02 сар 17

нохойгоороо хүний амь бүрэлгээд дэндүү ял өгч дээ. хөөрхий хүүгийн амь ийм хямдхан уу.

Зочин 2017 02 сар 16

ЗӨВ ШҮҮ

хотын иргэн 2017 02 сар 16

Хан уулдүүрэгт Зайсангийн аманд ийм хэрэг давтагдаж болзошгүй. Хүүхдүүд гулгаж байгаад буцахдаа зүүн уул талын замаар ороод явж байтал ойн захын ягаан 3 давхар байшингийн нохой гарч ирээд дайрсан. Эзэн нь цонхоороо хараад зогсож байсан. Хан уул дүүргийн Цагдаад хэлээд ямар ч үр дүнгүй....

com 2017 02 сар 16

zov zov nohoigoo horij chadahgui bol ooroo horigd