270 мянган евро олоод цагдаад хүлээлгэн өгчээ

Дэлхий Монгол Админ 2017 02 сар 16 1808

 

Австрийн Грац хотын нэгэн оршин суугч саяхан нүүж орсон байрныхаа хонгилоос 269,5 мянган евро олсон байна. Тэрбээр мөнгө олсон даруйдаа шууд цагдаагийн газар руу утасдан энэ тухай мэдэгдсэн тухай "Kronen Zeitung" сонинд бичжээ.

Байр хөлслөн амьдардаг, өдгөө 42 настай энэ хүн оны эхээр шинэ байранд нүүж оржээ. Нүүж ирсэн даруйдаа подвал дахь зүйлсийг эмхэлж цэгцэлж байгаад нэг картонон хайрцгийг онгойлготол дотор нь олон тооны 500 еврогийн боодолтой дэвсгэртүүд байжээ.

Ёс зүйтэй иргэн тэрбээр гэмт хэрэгтнүүдтэй холбоотой мөнгө байж магадгүй гэж болгоомжлон, огтхон ч эргэлзэлгүйгээр цагдаад ханджээ.

Харин цагдаагийнхан тухайн иргэн тэдэнд хандсан гэдгийг нотолсон боловч өөр мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 02 сар 16

mongoliin uls turch nertei uhruud ni bur ulsaas hulgai hiine tenger gazar shig yalgaa bna

Төмөр 2017 02 сар 16

Эрэлхэг цэрэг Швейк дээр гардагдаа. Нэг хүн 600 крон олоод цагдаад өгчихсөн чинь, бусад нь түүнийг хэнхэг, тэнэг гэж зайгаа бариад, эцэст нь нөгөө шудрага эр ганцаардаад амиа хорлосон гээд.

Төмөр 2017 02 сар 16

Эрэлхэг цэрэг Швейк дээр гардагдаа. Нэг хүн 600 крон олоод цагдаад өгчихсөн чинь, бусад нь түүнийг хэнхэг, тэнэг гэж зайгаа бариад, эцэст нь нөгөө шудрага эр ганцаардаад амиа хорлосон гээд.

Дорж 2017 02 сар 16

Ийм шударга улс шударга хүмүүс хөгжихгүй яахав дээ.! Браво.

com 2017 02 сар 16

Baruund olson mongoo tsagdaad medegdehgui bol gemt hereg boldog. Gemt heregten hezee negen tsagt barigddag. Tuhain hunii orlogo zarlaga eronhiidoo hyanaltand baidag bolohoor nuuh ih hetsuu. Tiim bolohoor shuud l tsagdaad handdag. Manaid bol yamarch hyanaltgui yum chini hereglesen ni deer bolj baigaa

Зочин 2017 02 сар 16

mangar mini amandaa orson shar tosiig awalgui yah ym chi awah l bsan shaaltuur mini

Зочин 2017 02 сар 16

хулгайч монголчууд бол шууд аваад зугтана.