АНУ-гийн гаалиар адууны бэлэг эрхтэн нэвтрүүлэхийг завджээ

Дэлхий Монгол Админ 2017 02 сар 17 5835

Вашингтон хотын Дюллес олон улсын нисэх буудлын гаалийн ажилтнууд Монголоос ирсэн хоёр эмэгтэйн ачаанаас жүүсний хайрцганд нуусан 20 орчим килограм адууны мах, адууны бэлэг эрхтэн илрүүлсэн тухай өчигдөр мэдээлжээ.

 

Image result for адууны мах

Нэгдүгээр сарын сүүлээр дээрх үйл явдал болсон бөгөөд махны 6 килограм орчим нь адууны бэлэг эрхтэн байсан гэнэ. Үүнээс гадна 3 литр сарлагийн сүү байсан гэжээ.

Эмэгтэйчүүдийн нэг нь адууны бэлэг эрхтнийг анагаах ухааны зориулалтаар ашигладаг гэж тайлбарласан байна. Бусдыг нь хүнсний зориулалтаар ашиглах гэж байсан гэжээ.

Гаалийнхан адууны махыг хурааж устгасан байна. Хэрвээ илгээгч улс орны мал эмнэлэг, эрүүл ахуйн баталгааны бичиг баримтгүй бол АНУ-д нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй болохыг албаныхан мэдээлжээ.

Эмэгтэйчүүдэд ямар нэг шийтгэл оноолгүй явуулсан байна. Гаалийнхан энэ мэт этгээд хачин ачаа илрүүлдгээ мөн ярьжээ. Тухайлбал вүүдүү шашны зан үйлд ашиглах амьтны цус, араг яс зэрэг ачаанаас илэрч байсан бол Африкаас ирсэн нэгэн зорчигчийн ачаанаас утсан сармагчин бүхлээрээ гарч байсан гэнэ.

Эх сурвалж: Washington Post, icon.mn

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

eldev-ochir 2017 02 сар 18

ха ха бэлэг эрхтэн гэнэ шүү сэлдий биш үү

Уншигч 2017 02 сар 17

Орчуулагч ухаантай юм нь яаж орчуулаад байгаа юм бэ? Хэрэг алгаа.

Зочин 2017 02 сар 17

Ийм мэдээ биччихээд сууж байхад чинь хариуцлагатай редактор чинь засчихсангүй юу!!! Ер нь өөрөө мэдээд бичсэн ч Монголоо алдсан мэдэмхийрэгч вэ, үүнийгээ тэгээд мэдээ гэх үү. Засааач

ЗОЧИН 2017 02 сар 17

НЭРТЭЙГЭЭР НЬ ХҮНИЙ УМС КИТАЙ ГЭЧИХЭЭЧ, АДУУНЫ БЭЛЭГ ЭРХТЭН ГЭХЭЭР

Зочин 2017 02 сар 17

yooo uilmaas yum bee chaavaas heddugeer angiin huuhed bichsiin boldoo hoorhii

Зочин 2017 02 сар 17

Ингэж бичээд байхдаа яах вэ дээ. Даанч дээ энэ бичээч хүн.

123 2017 02 сар 17

адууны умс, хитай ч биш, засаа гэж бсан ш дээ. Бэлэг эрхтэн байх даа яахав дээ. засаа уураг ихтэй байдаг гээд иддэг хүмүүс олон бдаг гэсэн. бодибилдингоор хичээллэдэг хүмүүс их иддэг гэсэн

зочин 2017 02 сар 17

АНУ-ын гэж засаач ядаж. Арай юмаа нээрээ

Зочин 2017 02 сар 17

erguu yumnuudiig mongol ruu ni huuj yavuulval taarna

Зочин 2017 02 сар 17

iim yum hiihee boli l doo busaddaa gai boldog sh de

s 2017 02 сар 17

ums kitai bsiin bishuu. tegeed ch beleg erhten bhdaa yahav de. orchuulna gej neeree...