Улсын баатарын хүү экс гишүүнийг зодож танхайрчээ

Улс төр Монгол Админ 2017 02 сар 17 1182

Image result for Чулуудай

Экс хотын дарга, улсын баатар Үүлийн хүү Б.Чулуудай УИХ-ын асан нэгнийг зодож танхайрсан тухай мэдээлэл цацагдав. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад, Б.Чулуудай нь саяхны нэгэн өдөр УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшингийн хамтаар УИХ-ын гишүүн асан Д.Ганбатыг зодож танхайрсан гэнэ.  Б.Чулуудай нарын зүгээс Д.Ганбатыг нэгэн рестораны бие засах өрөөнд байхад нь биед нь халдаж “Ардчилсан намаас зайлаарай, Чиний хэрэг  байхгүй шүү” хэмээн айлган сүрдүүлжээ.

Харин энэ тухай Д.Ганбат Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол мэдүүлэхэд Б.Чулуудай, “Наад Д.Ганбат чинь амнаасаа болж зодуулсан” хэмээн мэдүүлсэн аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Дараагийн 5


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin 2017 02 сар 18

Lalruud

зочин 2017 02 сар 17

Овгорууд наадахыгаа засаад хэдэн төгрөгийг нь салгаад дахиж хүн зодох битгий хэл болго.

zochin. 2017 02 сар 17

unen

Zochin 2017 02 сар 17

MAH shaaaal hudalaa medeelel tsatshaa boliochee Biton Gambaa zugeerel yawj bnleeshde