Солонгосын ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхийг 24-нд шийднэ

Дэлхий Монгол Админ 2017 02 сар 17 257

БНСУ-ын үндсэн хуулийн шүүхийн даргын төлөөлөгч Ли Жун-ми өчигдөр "БНСУ-ын ерөнхийлөгчид итгэл үзүүлэх, эсэх хэргийн эцсийн шүүлт энэ сарын 24-нд болох учраас заргалдагч, өмгөөлөгч хоёр тал 23-наас өмнө баримт материалаа ирүүлэх хэрэгтэй" гэжээ.

Image result for Пак Гын Хе

"Дотнын хүмүүсээ төрийн хэрэгт оролцуулсан" хэргийг шалгах тусгай хэсгийн хэвлэлийн төлөөлөгч Ли Кю-чул мөн "Уг хэрэгт холбогдуулан шалгах хүмүүс олон учраас шалган байцаах ажлыг товлосон хугацаандаа биелүүлэхэд бэрхшээлтэй байгаа. Иймээс шалгах тусгай хэсэг шалгах хугацааг 20 хоног сунгах өргөдлийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхий сайд Хван Кё-д дэвшүүлсэн юм" гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хван Кё-ан үүнийг "бодолцоно" гэсэн боловч хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхой биш байгаа аж. Ли Кю-чул "Пак Гын Хэ 2016 оны 4-р сараас 10-р сарын хооронд хэнийх болох нь мэдэгдэхгүй гар утсаар "дотнын хүмүүсээ төрийн хэрэгт оролцуулсан" хэрэгт холбогдсон гол хүн Чой Сүн-шильтэй 570 удаа утсаар ярьж, түүнийг Германд байхаас эх орондоо буцаж ирэх хүртэл 127 удаа утсаар ярьсан байна. Тэр гар утас Чон Вадэд байна гэж би үзэж байгаа учраас ордонд орж байцааж, нэгжих шаардлагатай" гэжээ.

Шалгах тусгай багийн хүмүүс энэ сарын эхээр байцаан нэгжих тушаалыг авч ногоон ордонд орох гэсэн боловч эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх