Сирийг цөмийн зэвсэгээр бөмбөгджээ

Дэлхий Монгол Админ 2017 02 сар 17 492

АНУ-ын Нисэх хүчин Сирид ядмаг баяжуулалтай урантай  байлдааны  бөмбөг хэрэглэсэн байв.  Америкийн онгоцнууд 2015 онд “Исламын улс” гэх террорист байгууллагын байгууламжийг хоёр хоног бөмбөгдөхдөө тийм зэвсэг ашигласан байв. Энэ талаар Foreign Policy сэтгүүл мэдээлэхдээ АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалын төлөөгч Жош Жакийн мэдээнээс иш татжээ.

Пентагоны  хэвлэлийн төлөөлөгчийн  хэлснээр, Сирид 30 миллиметрийн калибрийн 5265 хуяг нэвтлэгч сумыг ашигласан байна. Энэ суманд ядмаг баяжуулалтын ураныг ашигладаг ажээ.  Агаарын довтолгоог А-10 дайрагч онгоцнууд 2015 оны арваннэгдүгээр сарын 15, 22-ны өдрүүдэд хийжээ. Энэ довтолгооноор  Сирийн зүүн нутаг дэвсгэрт  ИУ бүлэглэлийн хэдэн зуун нефтийн цистерн машинуудыг устгажээ.

Үүнээс өмнө ийм зэвсэг хэрэглэсэн гэдгээ Вашингтон үгүйсгэж байлаа. Одоо энэ довтолгоонуудад  тосгон суурин өртсөн талаар мэдээлэл байхгүй. Довтолгооны эхний өдөр Дейр-эз-Зор  мужийн Абу-Камаль хотын ойролццо 116 цистернийг устгасан байв.  Хоёр дахь довтолгооноор Эль-Хасака ба Дейр-эз-Зор  хотуудын хоорондын цөл нутагт бензин зөөгчдийг устгажээ.

Дэлхийн  олон нийт энэ мэдээнээс цочирдлоо гэж Оросын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэхдээ “Энэ зэвсгийн улс мөр Сирид  мөнх үлдэнэ” гэжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх