Обаматай амрагийн холбоотой гэгдсэн бүсгүй олны өмнө ил гарлаа

Дэлхий Монгол Админ 2017 02 сар 17 3498

Цагтаа АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обаматай амрагийн харьцаатай гэгдэж байсан 41 настай Вера Бейкер гэгч эмэгтэйн талаар“Examiner“ сонинд бичсэн байна.

“Б.Обама одоогоос 12 жилийн өмнө, Иллинойс мужаас Сенатад өрсөлдөж байхдаа сонгуулийн кампанит ажлын санхүүгийн асуудлыг хариуцсан захирал, үзэсгэлэнт бүсгүй Вера Бейкертэй танилцжээ… Тэд байнга буудалд уулздаг байв. Ирээдүйтэй улстөрч залуу лимузин хөлөглөн ирж түүнийг аваад зочид буудал руу одож буй видео бичлэг байгаа учир энэ бол маргашгүй баримт юм. Вера санхүүгийн хувьд бусдаас хамааралгүй эмэгтэй учир тэдний хооронд зүрх сэтгэлийн л асуудал байдаг бололтой” хэмээн бичжээ. Өдгөө Мартиникийн телевизийн хөтлөгчөөр ажиллаж байгаа Вера Бейкер “Сонгуулийн сурталчилгааны үеэр ч сүүлд нь ч Б.Обаматай нэг ч уулзаагүй” хэмээн энэхүү мэдээллийг эрс үгүйсгэж байна. Энэ бүх шуугианыг анх хэвлэлд дэлгэсэн Верагийн хувийн стилист Жинни Ван Пенси гэгч этгээд харин үйлчлүүлэгчийнхээ АНУ-ын өмнөх Ерөнхийлөгчтөй ямар харьцаатай байдаг тухай өөрт нь ярьсан зүйлийг л мэдээлсэн, нэг зүйл зохиогоогүй хэмээн зүтгэж байгаа юм. Верагийн түүнд ярьснаар бол Б.Обама тэр хоёр Чикагод сагсны тэмцээн үзэх үедээ ойртож танилцжээ. Тэмцээн өндөрлөсний дараа хамтдаа бааранд сууж, автомат тоглоом тоглон хөгжилдөцгөөсөн байна. Барак энэ үед зургаан аяга пиво уусан бөгөөд төрсний гэрчилгээ болон гарал үүслийнх нь талаарх хуудуутай баримтаа хаана нуусан талаараа бүсгүйд хэлж өгсөн аж.

Энэ асуудал 2010 онд анх дэлгэгдэхэд Мишель Обама галзууртлаа уурлан хүлээж авсан бөгөөд Барак Обама ч эхнэрээ хараад номхорсон гэдэг. Эцэст нь Вера Бейкер ажлаасаа гарч Мартиникийг зүглэснээр энэ түүх хав дарагдсан аж. Итгэх эсэх нь таны хэрэг ч АНУ-ын экс Ерөнхийлөгч Вера Бейкер гэгч тэр бүсгүйг одоо болтол мартаж чадахгүй хааяа утас цохидог ажээ. 

news.zindaa.mn

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 02 сар 17

gehuuhen bna MI-n hazuud

Зочин 2017 02 сар 17

gehuuhen bna MI-n hazuud