Маргааш тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно


Image result for замын хөдөлгөөн\

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргасан билээ. Уг захирамжаар ирэх амралтын өдрүүд буюу хоёрдугаар сарын 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох юм.

Иймд замын цагдаагийн албанаас жолооч нарыг бусдыг хүндэтгэн 10:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгслээр хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх