Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүллээ


Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар зөвлөмж хүргүүллээ.

Газар, зам харгуй хөлдүү, цас мөс халтиргаа гулгаатай арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх өвөл, хаврын улиралд зохион байгуулж буй хурдан морины уралдаан болон уралдааны бэлтгэл болох үсэргээ, сунгааны үеэр хүүхдээр морь унуулснаас гар, хөл хацраа хөлдөөх болон мориноос унаж биедээ бэртэл, гэмтэл авах зэргээр тэдний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулсан цөөнгүй тохиолдол гарсан.

Иймд өвөл, хаврын хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх, уралдаан зохион байгуулах тухай Засгийн газраас шийдвэр гаргуулахгүй байхыг зөвлөмжид хүсчээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Дараагийн 5


Сэтгэгдэл үлдээх