МУГТ Г.Мандахнаран 10:0 ээр ялагдлаа


Иран улсын Керманшах хотноо болж буй эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөө тэмцээн хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Манай баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэгийн багуудтай өрсөлдөж байгаа билээ.

Mанай баг хоёрдугаар тойрогт Туркийн багтай өрсөлдөж 3:5 онооны харьцаагаар хожигдсон. Өнөөдөр дэвжээний эзэн орон Ираны багтай өрсөлдөж 1-7 харьцаагаар ялагдал хүлээв.

Хөнгөн жингийн 57 кг, 61 кг-ын жингүүдэд манай З.Занабазар, Т.Тулга нар гарч барилдлаа. Монголын ирээдүй болсон хоёр залуу маань өрсөлдөгч нартайгаа энэ тэнцүү барилдсан ч бага зэрэг алдаа гаргасанаар манай баг 2 дараалан ялагдав. Энэ чухал үед 65 кг-ын жинд барилдсан Б.Батмагнай өрсөлдөгчөө 4:2 харьцаагаар ялсан юм.

Өмнөх хоёр барилдаанд дараалан ялсан МУГТ Г.Мандахнаран энэ удаа том алдаа гаргаж 10:0 харьцаагаар оноогоор цэвэр ялагдав. Тэрбээр Х.Рахимид толгой хөлөө холбуулсанаар хүнд байдалд орон ялагдал хүлээв. Мөн 74, 86, 97, 125 кг-ын жинд манай баг дараалан ялагдсанаар ялагдал хүлээх нь тодорхой болов.
Энэ хэсгийн Энэтхэг-Туркийн барилдаан болж Туркын баг өрсөлдөгчөө буулган авсанаар манай шигшээ баг тавдугаар байрын төлөө ОХУ-ын багтай барилдахаар болов. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 02 сар 19

Ene freestyle odoo hend ch hggui