Зарим эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу, Монголын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр өнөөдөр зарим эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ. Надмидын Бэгз, Түдэвийн Ган-Эрдэнэ, Чимиднямын Доржсүрэн, Ширчиний Дэмбэрэл, Агипарын Бакей, Дэлэгийн Сангаа, Дамдинсүрэнгийн Цэвээндорж нар “Академич” хэргэм хүртэв.

Хэргэмийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгч мэндчилгээ дэвшүүллээ.

 


Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх