Ипотекийн санхүүжилт хэвийн олгогдож байна


Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Тэгвэл  тус журмын дагуу Монголбанкны зүгээс орон сууцны ипотекийн санхүүжилтээ хэвийн олгож байгаа тухайгаа мэдэгдлээ.

Image result for ипотек

Монголбанкнаас 2017 оны нэгдүгээр сард “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 365 зээлдэгчдэд 23.6 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон бол хоёрдугаар сард нийт 392 зээлдэгчдэд 24.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгоод байгаа аж

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Дараагийн 5


Сэтгэгдэл үлдээх