Манай тамирчид таеквондогийн олон улсын тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртлээ


Казахстаны Алмата хотод тус улсын баатар Карасайн нэрэмжит таеквондогийн олон улсын тэмцээн болов. Зөвхөн өсвөр үе, залуучуудын ангилалд өрсөлдөөн өрнөсөн тус тэмцээнд манай улсаас Баян-Өлгий аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Ш.Еруланы удирдлага дор хоёр тамирчин оролцож мөнгөн медалийн тавцанд гарлаа. Тухайлбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 41 кг-ын жинд Х.Темирбек, 63 кг-д Ж.Еламан нар мөнгөн медаль хүртлээ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Дараагийн 5


Сэтгэгдэл үлдээх