Трансжендерүүд 00-ийн өрөөгөө сонгох боломжгүй болжээ

+18 Монгол Админ 2017 02 сар 25 1533

Улсын сургуулийн трансжендер сурагчдад өөрийн хүссэнээр ариун цэврийн өрөөгөө сонгох эрх олгох тухай шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа цуцаллаа.

Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед өнгөрсөн онд гаргасан уг шийдвэрээр трансжендер сурагчид нь биологийн хүйсээс бус харин өөрийгөө хэн гэж боддог вэ гэдгээс хамааран хувцас солих өрөө болон ариун цэврийн өрөөгөө сонгох боломжтой болоод байсан юм.

Техас зэрэг муж улсууд Обамагийн шийдвэрийг сэргээхийг шаардаж, шүүхэд зарга мэдүүлсэн байна. Уг шийдвэрийг цуцлах эрхзүйн ямар ч үндэслэл байхгүй гэж эдгээр муж улсуудын албаны хүмүүс үзэж байна. Мөн тэд “сурагчдад ийм эрх олгох эсэхийг холбооны засгийн газар бус харин тухайн муж улс болон сургуулийн захиргаа  судлан шийдвэрлэх ёстой” гэжээ. 

Д.Трампын засаг захиргааны шийдвэр нь бэлгийн цөөнхийн эрхийн талаарх маргаан мэтгэлцээнийг өдөөх бололтой. Б.Обамагийн шийдвэрийг хэвээр үлдээхийг Америкийн хүний эрхийг хамгаалах бүлгүүд Д.Трампын засгийн газарт уриалаад "трансжендер хүмүүс ялгаварлан гадуурхах, дээрэлхэх үйлдлүүдэд байнга өртөж байдаг" гэжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

mmmm 2017 02 сар 26

Zov trump er hun mongold bas ene torliin humuus heterhii il tod bolj osvor nasniihand buruu ulger uzuulj bga