Кофены бас нэг сөрөг тал


Эрдэмтэд хүний биед кофены үзүүлдэг нөлөөг судлах явцдаа, энэ ундаасэргээх үйлчилгээтэйн дээр, бас ядрааж болох юм гэсэн дүгнэлт хийсэн байна. Түүгээр ч барахгүй, зарим тохиолдолд кофенд хэт орох нь сөрөг үр дагавар дагуулж мэдэх ажээ.

Хэрвээ кофе уудаг хүн хүчтэй стрессийн байдалд орж, нойр муудаж, бие тавгүйрхэж байдагбол, кофены үйлчилдэг бодисуудбие махбодид сөргөөр нөлөөлж болохыг эрдэмтэд сэрэмжлүүлж байна.

Ийм байдалд кофеин нь тархины судсыг нарийсгаж мэдэх бөгөөд энэ нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулж болох талтай.Ингэснээр хүний толгой өвдөж, ухаан алдах юмуу тэр ч байтугай үхэж мэдэх гэнэ. Тиймээс мэдрэл, эрүүл мэндээ хамгаалж хэрвээ ийм асуудал байгаа бол эмчид хандахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх