Үндэсний сэтгүүлзүй үүссэний 104 жилийн ой


11:00 цагт Ардчилсан намын Мэдээлэл сурталчилгааны төв (Төв шуудангийн урд талын байр)-д Ардчилсан нам, Нийслэлийн ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:00 цагт Спортын төв ордны нэг давхарын хурлын өрөөнд Э.Содномпилжээ өөрийн багш болон холбооны удирдлагуудтайгаа оролцсон тэмцээнийхээ талаар мэдээлэл хийнэ. АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнээс "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн. Түүний багш замын зардал олдоогүй тул тус тэмцээнд явж чадаагүй юм.

11:00 цагт  Чингис зочид буудлын 5 давхарт "Тэмүүжин" танхимд Үндэсний сэтгүүлзүй үүссэний 104 жилийн ойн арга хэмжээ болно. 

14:30 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 104 жилийн ойг угтаж Хэвлэлийн Хүрээлэнгээс ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сантай хамтран Сэтгүүлзүйн тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд албан ёсны нээлтийн ажиллагаагаа болно. Шударга ёс, ардчиллын төлөө дуу хоолойгоо өргөх хүсэлтэй хүний их эмч, хуульч, эдийн засагч, олон улсын харилцааны мэргэжилтэн, улс төр судлаач зэрэг Монголын залуу үеийн 25 шилдэг төлөөлөгч уг хөтөлбөрт шалгарч, мэргэжлээ солин сэтгүүлч болохоор шамдах боллоо.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх