Найман настай охин: "Гуйж байна, бидний амьдралаас гараад өгөөч"

+18 Монгол Админ 2017 03 сар 06 3430

Найман настай охин Виски брэндэд хандан захиа бичжээ.  "Гуйж байна, бидний амьдралаас гараад өгөөч"

"Гуйж байна, бидний амьдралаас гараад өгөөч" гэж 8 настай охин виски брэндэд хандан архинд орсон аавынхаа хүчинд автан, үхэхийнхээ яг өмнө бичсэн захидал зүрхийг минь зүсэх шиг болж байна.

Европт "Хүүхэд болон өвчтэй хүн үнэн хэлдэг" гэсэн зүйр үг байдаг. Энэ бол хүүхэд ба өвчтэй хүн нь худал ярих хүртлээ чадваргүй болохоос гадна үнэнээсээ өөр зүйл ярьж чаддаггүй гэсэн утгатай юм. 8 настай энэ охины бичсэн захидалд худал зүйл байхгүй ба зүрхийг минь зүсэж байна.
Энэ захианы тухай ааваас минь нууцлаарай.

Уурлаж магадгүй учраас. Ээж маань хэн нэгнийг буруутгаж болохгүй гэж хэлдэг ч яагаад ч юм би танд дургүй.

Гуйх юм байна. Миний амьдралаас гараад өгөөч.

Аав таны гайгаар ажлаа алдсан. Нэхэмжлэлийн мөнгө төлөхгүй болсон тул гэрээ зарахгүй бол болохгүй байдалд орсон. Ажил байхгүй болохоор ээж болон надад хоол авч өгөх мөнгөгүй болсон. Ээж маань хэд хэдэн удаа хоолоо идэхгүй байгаа. Намайг идэг гэж.

Дугуй унаж яваад унасан үедээ аавыг дэргэд нь байхыг маш их хүсэж байсан. Гэвч аав чамтай хамт байсан. 

Би маш их уурласан. Аав чамтай уулзсанаас хойш үргэлж шөнө орой харьж ирэх болсон. Чи юу хийчихсэн юм бэ?

Аав ээжийг гомдоож зовоож эхэлсэн. Эхэндээ үгээр. Дараа нь бүс хэрэглэж зодож эхэлсэн. Бид нар хажуугийнхаа айл руу зугтахгүй бол болохгүй болсон.

Тэгэхгүй бол дараа нь биднийг ч гэсэн зодох учраас.

Чи аавд юу гэж хэлснийг би мэдэхгүй. Гэвч аав маш их өөрчлөгдчихсөн. Чамд хэлмээр байгаа зүйл бол,  Ээж маань урд нь байсан аавыг маань буцаж ирэхийг хүсдэг юм.

Ээж хайртай болж гэрлэсэн тэр л залууг.

Гуйя, миний аавын дэргэд битий ойртооч. Биднийг дахин аз жаргалтай болгооч. Үүнийг ойлгохыг хүсэж байна.

Лола-гаас

Бяцхан охин виски брэндэд хандаж бичсэн захидал байлаа. Энэ бол аавдаа хүч хэрэглүүлснээс болж үхэхийн даваан дээр бичсэн 8 настай охины захидал бөгөөд виски брэндэд хандаж бичсэн юм.

Өөрийнхөө харсан зүйлийг тэр үеийнхээ мэдрэмжээр шулуухан бичсэн байна. Цагдаагийнхны шалгаснаар тайван бус гэр бүлийн 39% нь архинд донтсон өвчтэй гэж хэлж байна. Хамгийн хайртай гэр бүл болон үр хүүхдийг нь зовоож, зарим үед үхэлд хүргэж байна. Алкохолны зүйл нь хүнийг донтуулж алж байна. Энэхүү 8 настай охины шударга хэлсэн үг олон хүнд хүрэх байхаа.

Алдсаны дараа бол бүх зүйл оройтно шүү.

Өөрийгөө зүгээр гэж бүү хэтрүүлэн итгээрэй.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх