Үзлэгт хамрагдсан иргэдийн 60 хувь нь жингийн илүүдэлтэй байна


Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнгөрөгч хоёрдугаар сарын 13-наас эхлэн 24-нийг хүртэл Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа байгууллагын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.

Энэхүү үзлэгт НЗДТГ-ын харьяа 35 агентлаг, байгууллагын 1560 хүн хамрагдсан бөгөөд нийт хамрагдвал зохих ажилтны 92.3 хувийг нь хамруулсан байна. Уг ажлын хүрээнд халдварт бус өвчний эрт илрүүлгийн багц үзлэг, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, эмэгтэйчүүд, умайн хүзүүний эсийн шинжилгээ болон эрүүл зөв хооллолтын талаархи үзлэг, зөвлөгөөг хүргэжээ.

Үзлэгт хамрагдсан хүмүүсийн 60 орчим хувь нь жингийн илүүдэлтэй бөгөөд 41,7 хувь нь хэвийн жинтэй боловч булчингийн хөгжил султай байсан аж

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх