Цэргийн баяраар утааны эсрэг жагсана


“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аынхан энэ сарын 18-нд буюу Цэргийн баярын өдөр дахин жагсаал зохион байгуулахаар болсон байна.

Тодруулбал, тус ТББ-аас  утааны эсрэг хоёр удаа жагсаал зохион байгуулж, Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлэхгүй байгаа тул  дахин жагсахаар болжээ.

Жагсаалд 300-350 хүн оролцох бөгөөд “Утааг арилга”, “Эмнэлгээ барь” гэсэн үгэн хэлбэрт орж жагсахаа Хотын захиргаанд мэдэгджээ. Жагсаал Сүхбаатарын талбайд 12:00 цагаас болох аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх